• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Баасан, 6 сар 27, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Зургаан хүүхэд тутмын нэг нь хөдөлмөр эрхэлж байна

Зургаан хүүхэд тутмын нэг нь хөдөлмөр эрхэлж байна

2021/06/11
- Нийгэм
0

   ОУХБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн 2021 онд хамтарч хийсэн судалгаагаар дэлхий даяар хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн тоо анх удаагаа 160 сая болж өсчээ. Энэ нь 10 хүүхэд тутмын нэг нь хөдөлмөр эрхэлж байна гэсэн үг юм. Мөн тэдний 79 сая буюу тал хувь нь хүнд хортой нөхцөлд хөдөлмөр эрхэлж байгааг судалгаанд дурджээ. Монгол улсын хувьд 2000-аад онд аюултай ажил эрхэлж буй хүүхдүүдийн тоо 4 дахин буурсан дүнтэй байсан бол сүүлийн жилүүдэд эдийн засгийн үйл ажиллагаанд оролцож буй 10-14 насны хүүхдүүдийн тоо нэмэгджээ. Судалгаагаар 5-17 насны зургаан хүүхэд тутмын нэг нь хөдөлмөр эрхэлдэг, тэр дундаа хөдөө аж ахуй, барилга, уул уурхайн салбарт аюултай ажил хөдөлмөр эрхлэх нь түгээмэл байна.

   Жил бүрийн 6 дугаар сарын 12-нд Хүүхдийн хөдөлмөрийг устгах дэлхийн өдөр тохиодог. Энэ өдрийг угтан ОУХБ-ын санаачлагаар “Хүүхдийн хөдөлмөрийг устгая” цахим хэлэлцүүлгийг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулсан бөгөөд уг хэлэлцүүлгээс гарсан ил захидлыг олон нийтэд танилцууллаа.

    Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт дэлхий даяар нэмэгдэж, тэвчишгүй хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн тоо өндөр байгааг анхаарч, цаашид хүүхдийн хөдөлмөрийн бүх хэлбэрийг устгах үйл ажиллагаанд нэгдэхийг Засгийн газар, бизнес эрхлэгчид, ард иргэдээсээ хүсч буйг ил захидалд дурджээ.

"Хүүхдийн хөдөлмөрийг устгая" цахим хэлэлцүүлэгт  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүний эрхийн Үндэсний Комисс,  НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Монголын Ажил Олгогч Эздийн Холбоо, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны төлөөлөл оролцлоо.

 

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Өнөөдөр Улаанбаатар хотод 27 градус дулаан
Нийгэм

Өнөөдөр Улаанбаатар хотод 27 градус дулаан

2025/06/16
“ТЭРБУМ МОД” ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨРТ ОРОЛЦЛОО
Нийгэм

“ТЭРБУМ МОД” ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨРТ ОРОЛЦЛОО

2025/06/13

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Exploring the Impact of Technology on Online Roulette Australia

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Нохой, муурын нэгдсэн бүртгэлийн сан бүрдүүлэх саналыг дэмжив

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • БНСУ руу “Корэйн Эйр” компани нэмэлт нислэг үйлдэхээр боллоо

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Я.Содбаатар: Орон нутгаас ирсэн иргэдийг энэ долоо хоногийн сүүлээр гаргах боломжтой болсон

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.