• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Ням, 5 сар 11, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөр хойшлуулах шийдвэр энэ сард дуусгавар болно

Ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөр хойшлуулах шийдвэр энэ сард дуусгавар болно

2021/12/09
- Нийгэм
0

Коронавирусын халдвар дотоодод тархсанаас хойш жил гаруйн хугацаанд хэрэгжүүлсэн хэрэглээний зээлийн төлөлтийг хойшлуулсан шийдвэр, эрчим хүч, ус, дулаан, хогны төлбөрийг чөлөөлсөн засгийн газрын шийдвэр энэ оны 12 сарын 31-ээр дуусгавар болох юм.

Тодруулбал, “Ковид-19”-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн үйлчлэх хугацааг 2021 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал сунган баталсан.  Ингэснээр Монголбанкнаас холбогдох байгууллагуудтай хамтран төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр дахин хойшлуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэр 12-р сарын 31-нд дуусгавар болно.

Засгийн газрын шийдвэрээр 2020 оны 4-р сарын 1-ээс эхлэн халаалт, эрчим хүч, ус, хогны төлбөрийг тэглэж, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр иргэд, ААН-ийн төлбөрийг төлж байгаа. Энэ шийдвэр мөн 12-р сарын 31-нд дуусгавар болно.

Цар тахлын эсрэг гол арга хэмжээ болох вакцины 3 дахь тунд хамрагдах явц хүн амын 50 хувьд хүрсэн тохиолдолд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг шар түвшин руу шилжүүлнэ гэдгээ засгийн газраас мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийт иргэдийн 37.9 хувь нь вакцины нэмэлт 3-р тунд хамрагдаад байгаа бөгөөд энэ сард багтаан шар түвшин руу шилжинэ гэсэн хүлээлт байгаа юм.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа
Нийгэм

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

2025/05/09
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Нийгэм

Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

2025/05/06

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Билл Гейтс: 10 жилийн дараа хүмүүс 7 хоногт хоёрхон өдөр ажилладаг болно

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ЦЕГ-т процессийн дахин инженэрчлэлийн судалгааны ажил эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.