Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан зүйл ангиар Э.Бат-Үүлд дөрвөн жил хорих ял оноолоо.
Хэргийг эргэн сануулахад, Хотын дарга асан Э.Бат-Үүл, Бэрэн групп компанийн Б.Мөнхтөр, Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацийн захирлаар ажиллаж байсан А.Гантулга нарыг бүлэглэж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан хэргээр прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байсан юм.