Нийслэлийн хүн амын махны хэрэгцээг хангах, хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтворжуулах зорилгоор “Өвлийн идэш-2021” өргөтгөсөн худалдааг өнгөрөгч 11 дүгээр сарын 25-ны өдрөөс Төв цэнгэлдэх хүрээлэн, орон нутгуудад эхлүүлсэн.
Өвлийн идэш арга хэмжээнд эрүүл бүс нутаг 16 аймгаас татан авалтаа хийж мал эмнэлгийн гарал үүсэл тодорхой, аль аймаг, сум, багийн иргэнээс ирсэн нь тодорхой, баталгаатай махыг худалдаалж байгаа.
Энэхүү хоёр үе шаттай үргэлжилж байгаа махны худалдаа ирэх даваа гарагт буюу энэ сарын 20-ны өдрийг хүртэл дараах цэгт үргэлжилнэ.
Мах худалдан борлуулах цэг
- Сонгинохайрхан 34-р хороо, Орбитын тойрог, Тунгалаг төвийн үүдэнд
- Сонгинохайрхан 11-р хороо, Хөтөл, Мөнгөн унага дэлгүүрийн үүдэнд
- Чингэлтэй 5-р хороо, Тусгаар тогтнолын талбайд
- Баянзүрх 26-р хороо, Дүнжингарав Худалдааны төв
- Сүхбаатар 18-р хороо, Бэлх захын гадна талбайд
- Чингэлтэй 18-р хороо, 280-р цэцэрлэгийн гадна
- Баянгол 4-р хороо, Хорооны цогцолбор байрны дунд
- Баянзүрх 8-р хороо, Тэнгэр плаза Худалдааны төв
- Баянгол 24-р хороо, Алтай хотхоны дунд
- Хан-Уул 21-р хороо, Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбайд
- Хан-Уул 4-р хороо, Фүүд сити Худалдааны төв.