Төрийн банк иргэд, харилцагчиддаа банкны үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр анхааран ажилладаг бөгөөд энэхүү ажлын хүрээнд Төрийн банк нь БНСУ-д ажиллаж амьдарч байгаа иргэд, харилцагчиддаа ойртож ажиллах зорилгоор БНСУ-д Төлөөлөгчийн газрыг ажиллуулж байна. БНСУ-ын Күүкмин банк, КЕБ Хана банкуудаар дамжуулан Төрийн банкан дахь өөрийн дансанд шууд мөнгөн шилжүүлэг хийх боломжтой юм.