• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Баасан, 5 сар 20, 2022
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Д.Амарбаясгалан:МАН-ын 9 гишүүнийг хуулийн байгууллагаар  шалгуулахыг үүрэг болголоо

Д.Амарбаясгалан:МАН-ын 9 гишүүнийг хуулийн байгууллагаар шалгуулахыг үүрэг болголоо

2022/03/31
- Бусад
0
Монгол Ардын намаас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Ардын нам авлига, албан тушаалын гэмт хэргээс ангид байх, улс төрийн ёс зүйг дээдлэх дэвшилтэт бодлого, зорилт, дүрмээ баримтлан нийгмийн шударга ёсны хүсэл, хүлээлтийг хүндэтгэн ажиллаж байна.
Хөгжлийн банкинд хуримтлагдсан 1,8 их наяд төгрөгийн чанаргүй өр зээлийн асуудал Монгол Ардын нам, ард иргэдийн анхаарлын төвд байгаа билээ.
Монгол Ардын Намын Хяналтын ерөнхий хороо 2022.02.18-ны өдөр хуралдан, 21 дүгээр тогтоол гарган, Хөгжлийн банкны зээлтэй холбогдсон нэр бүхий 10 гишүүнийг тайлбараа заасан хугацаанд ирүүлэхийг шаардсан билээ.
Намын бага хурлын гишүүн Ш.Үнэнбат өөрийн хүсэлтээр намын гишүүнээс түдгэлзэж шалгуулахаар болсон. Мөн хурлаар нэр бүхий 5 гишүүнийг намаас гарсанд тооцож, намын 5 гишүүнийг Бага хурлын гишүүнээс чөлөөлөөд байна.
2022.03.23-ны өдөр Монгол Ардын Намын Хяналтын ерөнхий хороо Хөгжлийн банкны асуудлаар дахин хуралдаж, ирүүлсэн тайлбар нэг бүрийг авч хэлэлцээд, Намын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, 4.2.9, 4.3.2, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийг тус тус үндэслэн, “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 32 тоот тогтоол гаргалаа.
Тогтоолд Хөгжлийн банкны зээлд нэр холбогдсон дараах гишүүдийг өөрийн санаачлагаар 4-р сарын 10-ны дотор хууль, хяналтын байгууллагад хүсэлтээ гарган гэм буруутай эсэхээ шалгуулахыг үүрэг болгосон.
Эдгээр намын гишүүдийг 4-р сарын 10-ны дотор хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтээ гаргаагүй бол намын гишүүнээс түдгэлзүүлнэ. Гэм буруутай нь тогтоогдвол намын дүрмийн дагуу гишүүнээс хасна.
1. УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг
3. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин
4. УИХ-ын гишүүн Г.Дамдинням
5. УИХ-ын гишүүн Ч.Ундрам
6. УИХ-ын гишүүн асан М.Билэгт
7. УИХ-ын гишүүн асан А.Сүхбат
8. УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав
9. Дэд сайд асан Ш. Лхамсүрэн
May be an image of text
ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

“Цемент шохой” компанийг тойрсон үнэн, худал
Бусад

“Цемент шохой” компанийг тойрсон үнэн, худал

2022/03/25
С.Амарсайхан: Цементийн үнэ 30 хувь нэмэгдсэн шалтгааныг тогтоож, хариу арга хэмжээ авна
Бусад

С.Амарсайхан: Цементийн үнэ 30 хувь нэмэгдсэн шалтгааныг тогтоож, хариу арга хэмжээ авна

2022/03/15

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Тамхины хяналтын тухай хууль зөрчсөн иргэн, ААН-ийг илрүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ

    Тамхины хяналтын тухай хууль зөрчсөн иргэн, ААН-ийг илрүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Орон сууцны хороолол дундах орц, гарц хаасан хашаа, хайсыг буулгаж, цэгцэлнэ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • НЭМҮТ: Маскаа зүүж, гараа тогтмол угаацгаая

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ХЭРЭМНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол улсад ХДХВ/ДОХ-ын халдвартай хүнийг ялгаварлан гадуурхах хандлага өндөр байна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.