Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийг барилгыг буулгаж шинээр 960 хүүхдийн хүчин чадалтай сургууль барихаар 2021 оны Улсын төсөвт анх тусгагдаж, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хэрэгжүүлэх эрхийг шилжүүлэн, “Түлхүүр гаргуулах” гэрээний нөхцөлтэй худалдан авах ажиллагааг зохион байгуулж, “Морин сувд констракшн” ХХК шалгарч, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн.
Засгийн газрын ажлын хэсэг Монгол Улсын төсвийн тухай хуулиар батлагдсан төсөвт зохицуулалт хийх Засгийн газраас 290 дүгээр тогтоолыг батлуулж, шаардлагатай санхүүжилтийг тухай бүр гүйцэтгэлээр олгож, магадлалаар хянагдаж, Үндэсний аудитын газраар дүгнэлт гарсан нэмэлт санхүүжилтийг 2024 оны нийслэлийн төсөвт тусгаснаар “Морин сувд констракшн” ХХК барилга угсралтын ажлыг хугацаанаас нь өмнө бүрэн гүйцэтгэж, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улсын комисс ажиллаж, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авчэж.
Ингэснээр Сонгинохайрхан дүүргийн 18, 38 дугаар хороо, 5 шар орчмын хамран сурах тойргийн хүүхдүүд орчин үеийн стандарт хангасан эрүүл аюулгүй орчинд суралцах нөхцөл бүрдээд байна. 12 дугаар сургууль 82 бүлэг 3180 хүүхэд суралцдаг бөгөөд шинээр ашиглалтад орсон 960 хүүхдийн сургуульд 65 бүлгийн 3-12 дугаар ангийн 1972 сурагч суралцахаар бүрэн тохижуулаад байна.
Ерөнхий боловсролын 12 сургуульд нэмэлт засвар тохижилт хийж, анги танхимыг нэмэгдүүлснээр 6936 сурагч ая тухтай орчинд хичээллэж, 3 ээлжид хичээллэх эрсдэлээс гараад байна. Мөн хамран сургах тойрог тогтоох аргачлалыг шинэчилж, хамран сургах тойрогт уян хатан зохицуулалт хийх замаар асуудлыг шийдвэрлэж ажилласан байна.