• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Бямба, 5 сар 10, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
“Соёлын бодлого ба тэгш хүртээмж” хэлэлцүүлэг боллоо

“Соёлын бодлого ба тэгш хүртээмж” хэлэлцүүлэг боллоо

2022/10/20
- Нийгэм
0

     Соёлын яамнаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Монголын сургуулиас гадуурх сургалтын Санрайс холбоотой хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн соёлын амьдрал дахь оролцоог тодорхойлж, соёл, урлагийн үйлчилгээ, уран бүтээлийг хүртээмжтэй болгох боломжуудыг нээх зорилгоор “Соёлын бодлого ба тэгш хүртээмж” хэлэлцүүлгийг  зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг нээж үг хэлэв. Хэлэлцүүлэгт “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа”, “Бүх нийтийн соёлын боловсрол ба тэгш хүртээмж” сэдэвт илтгэлүүд тавигдлаа. Мөн Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Шүхэр” нэгдсэн ерөнхий зөвлөл, МДИСУХолбоодоос сайн туршлагын талаар танилцуулга, мэдээлэл өглөө.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэд соёл, урлагийн үйлчилгээнд хамрагдаж, уран бүтээл ашиглах, туурвихад тулгамдаж буй асуудал”, “Соёлын салбарын үйлчилгээ, уран бүтээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь” сэдвээр оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр “Тэгш хүртээмж” Сургалт нөлөөллийн ажилд хамрагдсан хүүхдүүд “Диа шоу” үзүүлбэрээ толилуулсан нь үзүүштэй, сонирхолтой байлаа.

Хэлэлцүүлгийг дүгнэж Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын Тамгын газрын дарга Ц.Нямсүрэн үг хэлсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн соёлын амьдрал дахь оролцоог тодорхойлж, соёл, урлагийн үйлчилгээ, уран бүтээлийг хүртээмжтэй болгох зорилгын хүрээнд тус агентлагийн зүгээс хийж хэрэгжүүлж байгаа ажлууд, Бэрх биш ээлтэй аяныхаа талаар товч мэдээлэл өгсөн юм.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа
Нийгэм

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

2025/05/09
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Нийгэм

Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

2025/05/06

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Билл Гейтс: 10 жилийн дараа хүмүүс 7 хоногт хоёрхон өдөр ажилладаг болно

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ЦЕГ-т процессийн дахин инженэрчлэлийн судалгааны ажил эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.