• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Бямба, 5 сар 10, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Бусдыг залилах гэмт хэргийн арав тутмын ес нь цахим орчинд үйлдэгдэж байна

Бусдыг залилах гэмт хэргийн арав тутмын ес нь цахим орчинд үйлдэгдэж байна

2022/11/14
- Нийгэм
0

Цагдаагийн байгууллагын өгч буй тоо баримтаар 2022 оны эхний 10 дугаар сарын байдлаар иргэн, хуулийн этгээдээс залилах гэмт хэргийн шинжтэй 10300 гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Үүний 88.2 хувийг цахим хэрэгсэл ашиглаж залилсан үйлдэл эзэлж байна. Өөрөөр хэлбэл 10 залилах хэрэг тутмын 9 нь цахим орчинд үйлдэгдэж байна гэсэн үг юм. Залилагчдаас иргэдийн фэйсбүүк хаягт нэвтэрч, найзуудаас нь чатаар мөнгө зээлэх, ипотекийн зээлийг шуурхай гаргаж өгөх, өндөр ашигтай сүлжээний бизнест жуулчилж өгөх гэх мэт зарыг байршуулж олзлох үйлдлийг хийдэг байна. Мөн гадаад улсын иргэд манай улсын иргэдийн гэнэн, итгэмтгий, хяналт сул байдлыг ашиглаж өв  залгамжлал, зээл олгох, бараа таваар хүргүүлэх гэх мэт үйлдлийн аргаар залилах байдал нийтлэг гарах болжээ.

Иймд, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран цахим орчинд үйлдэгдэх санхүүгийн залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Unsend – Бүү шилжүүл” аяныг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 14 хоногийн хугацаатай хэрэгжүүлж эхэллээ.

Цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн залилан мэхлэх гэмт хэргийг урьдаас төлөвлөж, урьдчилан бэлтгэсэн данс,  мөнгө хүлээн авах аргыг ашигладаг бөгөөд хохирогчийн эмзэг байдлыг ашиглах, ашиг, үр өгөөж ихтэй боломжийн санал тавих, найз нөхөд, танил хүмүүсийн дүрд хувирах,  олон нийтэд нэр алдартай хүмүүс болон төрийн байгууллагын нэр, зураг логог ашиглаж байна. Иймд энэхүү аяныг хэрэгжүүлэх хугацаанд олон нийтийг залилагчдын энэ мэт үйлдлүүдээс сэрэмжилж, мэдээллийн аюулгүй байдлын нууцлалаа өндөр түвшинд хадгалж, хамгаалж байх зөвлөмж, мэдээллийг өргөн хүрээнд өгч ажиллах юм.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа
Нийгэм

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

2025/05/09
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Нийгэм

Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

2025/05/06

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Билл Гейтс: 10 жилийн дараа хүмүүс 7 хоногт хоёрхон өдөр ажилладаг болно

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ЦЕГ-т процессийн дахин инженэрчлэлийн судалгааны ажил эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.