• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Мягмар, 3 сар 21, 2023
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
НҮБ-ЫН ЭАБК-ИЙН 67 ДУГААР ЧУУЛГАНЫ САЙД НАРЫН УУЛЗАЛТЫГ ДАРГАЛЛАА

НҮБ-ЫН ЭАБК-ИЙН 67 ДУГААР ЧУУЛГАНЫ САЙД НАРЫН УУЛЗАЛТЫГ ДАРГАЛЛАА

2023/03/09
- Нийгэм
0

    Нью-Йорк хотноо 2023 оны 3 дугаар сарын 6-нд эхэлсэн НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс (ЭАБК)-ын 67 дугаар чуулганд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар тэргүүтэй Монгол Улсын Засгийн газар болон иргэний нийгмийн төлөөлөгчид оролцож байна.

   Энэ удаагийн чуулган “Дижитал эрин үед жендерийн тэгш байдлыг хангах, бүх охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулах инновац, технологийн өөрчлөлт ба боловсрол” хэмээх ерөнхий сэдвийн доор болж буйгаараа онцлог юм.

   Чуулганы нээлтийн үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррэш үг хэлж, охид, эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлж, жендерийн тэнцвэртэй хөгжлийг хангахын тулд охид, эмэгтэйчүүдийн боловсролыг сайжруулж, шинжлэх ухаан, технологи, инженерчлэл ба тооны салбарт тэдгээрийн оролцоо, манлайллыг дэмжих ба цахим орчныг аюулгүй болгох уриалга гаргав.

   Монгол Улс чуулганы Дэд даргын хувиар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар “Цахим орчин дахь жендерийн ялгааг арилгахад гардаг саад бэрхшээлийг даван туулж буй сайн туршлага, жендерийн тэгш байдлыг хангахын төлөө цахим эрин дэх боловсролыг хөгжүүлэх нь” сэдэвт Сайд нарын Дугуй ширээний уулзалтыг даргалав.

 

   Тэрээр, хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас цахим орчин дахь жендерийн ялгааг арилгах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулж, манай улсын цахим засаглалын үйл ажиллагааг олон улсын түвшинд өндрөөр үнэлснийг онцлов.

   Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Дэлхийн банк болон Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 67 дугаар чуулганы товчоо буюу Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Аргентин, Латви, Монгол Улс болон ХБНГУ-ын хамтран зохион байгуулсан сайд нарын уулзалтад оролцож, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн хэрэгжилт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлогын талаар дотоодын туршлагаа хуваалцаж, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулав.

    Чуулганы үеэр “Хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн жендерийн тэгш байдлыг хангах, чадавхжуулах чиглэлээр гаргасан ололт амжилт, тулгарсан бэрхшээл” сэдвээр үндэсний илтгэлийг мөн танилцуулна.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Нью-Йорк хотод амьдарч байгаа монгол иргэдтэй уулзалт хийлээ
Нийгэм

Нью-Йорк хотод амьдарч байгаа монгол иргэдтэй уулзалт хийлээ

2023/03/21
"ТРИО" уран сайхны киног НҮБ-д толилуулна
Нийгэм

"ТРИО" уран сайхны киног НҮБ-д толилуулна

2023/03/21

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • ХЭРЭМНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

    ХЭРЭМНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “Дэлхийн орчны эрүүл мэндийн өдөр”

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “ТНГРИ инвест” ХХК шилдэг ажилчдаа орон сууцаар урамшууллаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол улсад ХДХВ/ДОХ-ын халдвартай хүнийг ялгаварлан гадуурхах хандлага өндөр байна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • НЭМҮТ: Маскаа зүүж, гараа тогтмол угаацгаая

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.