• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Ням, 5 сар 11, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
“Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендерийн тэгш байдлыг хангахад тулгарч буй сорилт, боломжууд”  илтгэл танилцуулав

“Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендерийн тэгш байдлыг хангахад тулгарч буй сорилт, боломжууд” илтгэл танилцуулав

2023/03/16
- Нийгэм
0

Нью-Йорк хотноо 2023 оны 3 дугаар сарын 6-17-ны өдрүүдэд чуулж буй НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 67 дугаар чуулганы хүрээнд Бразил, Йордан, Кот д’Ивуар, Монгол, Саудын Араб, Украин, Чили улс “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендерийн тэгш байдлыг хангахад тулгарч буй сорилт, боломжууд” сэдвээр үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулав.

Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар 3 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын сайн дурын илтгэлийг танилцуулав.

Тэрээр манай улсын Засгийн газар Алсын хараа 2050 үзэл баримтлалын хүрээнд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн 5 дугаар зорилт дахь “жендерийн тэгш байдлыг хангах, охид, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх” чиглэлээр хууль эрх зүйн орчныг бэхжүүлж, хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын аж байдлыг сайжруулах хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээг танилцуулав. Тухайлбал, Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгыг батлан хэрэгжүүлснээр хөдөөгийн эмэгтэйчүүдийн онцлогийг хөдөлмөрийн харилцаа болон нийгмийн халамжийн тогтолцоонд тусган харгалздаг болсон төдийгүй малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ялангуяа эмэгтэйчүүдийн эрхэлж буй бизнес, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн.

Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа ажлын байрыг эмэгтэйчүүдэд ээлтэй орчин байлгах, ажлын байран дахь бэлгийн дарамтаас ангид байлгахын сацуу хүүхэд харах, асрах нөхцөл боломжийг сайжруулахад анхаарсныг тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газар КОВИД-19 цар тахлаас улбаалан нийгэм, эдийн засгийн салбарт гарсан сөрөг үр дагаврыг арилгах хүрээнд хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын хүртэж чаддаггүй байсан нийгэм, эдийн засаг, боловсролын үйлчилгээг илүү хүртээмжтэй болгоход анхаарахын сацуу жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр иргэний нийгэм, донор орнууд болон НҮБ, түүний системийн байгууллагуудтай улам идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа
Нийгэм

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

2025/05/09
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Нийгэм

Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

2025/05/06

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Билл Гейтс: 10 жилийн дараа хүмүүс 7 хоногт хоёрхон өдөр ажилладаг болно

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ЦЕГ-т процессийн дахин инженэрчлэлийн судалгааны ажил эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.