• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Бямба, 5 сар 10, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
“ЗАЛУУСТ ЭЭЛТЭЙ АЖ ҮЙЛДВЭРИЙН IV ХУВЬСГАЛ” ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ЗАЛУУСТ ЭЭЛТЭЙ АЖ ҮЙЛДВЭРИЙН IV ХУВЬСГАЛ” ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023/04/10
- Нийгэм
0

      Хөнгөн үйлдвэрийн салбарын ажилтны өдрийг тохиолдуулан баялаг бүтээгч салбарыг залуучууд, нийгэмд сурталчлан таниулах, их дээд сургууль, МСҮТ төгсөгчдийг ажлын байранд зуучлах, ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, салбарын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “ЗАЛУУСТ ЭЭЛТЭЙ АЖ ҮЙЛДВЭРИЙН ХУВЬСАЛ” хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөг зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо, Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Ноосон бүтээгдэхүүн эрхлэгчдийн холбоо, Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн холбоо, Ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо, Монголын гоо сайхны бүтээгдэхүүний кластер зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулав.

Үйл ажиллагааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд С.Ганхүлэг, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат нар нээж, хөдөлмөрийн зах зээл дэх аж үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал болон төрөөс энэ салбарт баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэлээ.

Арга хэмжээний хүрээнд хөнгөн үйлдвэрийн салбарыг залуучууд, олон нийтэд сурталчлан таниулах, залууст ээлтэй эерэг байгууллагын соёл, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, ажилд зуучлах, ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн мэргэжил сонголтод дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн сургалтын байгууллагууд болон тэтгэлэгт хөтөлбөрүүдэд зуучлах, салбарын ололт амжилтыг олон нийтэд сурталчлах зэрэг зорилтыг дэвшүүлэн үйл ажиллагааг хэрэгжүүлснээрээ онцлог болов.

Өдөрлөгт нийт 40 гаруй ажил олгогч байгууллага болон 10 их, дээд сургууль, МСҮТ, тэдгээрт суралцаж буй 500 гаруй залуучууд, 500 гаруй ажил хайгч иргэн оролцлоо. Энэхүү арга хэмжээнд нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс, Нийгмийн даатгалын ерөнхий газар, хэлтэс, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төвийн албан хаагчид үйлдвэрлэлийн салбарт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, их дээд сургууль, МСҮТ болон Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид, ажил идэвхтэй хайж буй залуучуудыг ажлын байранд зуучлах, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын цахим системүүдийн талаар мэдээлэл, зөвлөгөөг хүргэж ажиллаа.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа
Нийгэм

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

2025/05/09
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Нийгэм

Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

2025/05/06

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Билл Гейтс: 10 жилийн дараа хүмүүс 7 хоногт хоёрхон өдөр ажилладаг болно

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ЦЕГ-т процессийн дахин инженэрчлэлийн судалгааны ажил эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.