Орон нутгийн есөн чиглэлд нислэг сэргээж, нислэгийн үнэ тарифыг 2-2.5 дахин бууруулахаар болсон талаар Зам, Тээврийн Хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр мэдээлэл хийсэн юм.
Тодруулбал МИАТ ТӨХК нь долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Бямба гараг бүр Өмнөговь аймаг Даланзадгад чиглэлд шууд нислэг, Баян-Өлгий аймаг гэхэд хоёр талдаа 1.7 сая төгрөг байгаа бол 810-900 мянган төгрөг болно. Мөрөн рүү хоёр талдаа 1.5 сая орчим төгрөгөөр нисдэг байсан бол 500-680 мянган төгрөг болж буурах бололцоо бүрдэж байгаа юм байна. МИАТ ТӨХК алдагдал хүлээхгүй, ашиг олохгүй буюу нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийнхөө өртгөөр нисэх гэж байгаа. Хувийн хэвшлүүдээ дэмжиж, орон нутаг руу нисэх боломжтой болох хүртэл МИАТ ТӨХК нислэг үйлдэх зохицуулалтыг Зам, Тээврийн Хөгжлийн яамнаас хийсэн байна. Мөн цаашид Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад зэрэг нисэх буудлуудыг олон улсын зэрэгтэй нисэх буудал болгох тухай салбарын сайд хэллээ.
Орон нутгийн нислэгүүдэд иргэд маргаашаас билетээ захиалж болох юм.