"Миний сүлжээ" дэлгүүрийн зүүн хойд талд В1 давхарт агааржуулалтын системын доор хөргөгчны пирон шатаж, хоёр хүн нас барсан ноцтой осол гарчээ. Тодруулбал, өнөөдөр/2023.06.23/ 12 цаг 33 минутад СБД-ийн 3 р хороо Далай ээж зах гал гараад байна гэх дуудлагаар Гал Түймэр Унтраах 10-р ангийн тасаг очиход Миний сүлжээ дэлгүүрийн зүүн хойд талд В1 давхарт агааржуулалтын системийн доор хөргөгчний пирон шатаж байсныг унтраасан байна.
Ослын улмаас эмнэлэгт хүргэгдсэн гурван ажилтны хоёр нь нас барьж, нэг ажилтны биеийн байдал хүнд байна.