• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Ням, 5 сар 11, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
МОНГОЛ-ХЯТАДЫН ДӨРӨВ ДЭХ УДААГИЙН ЭКСПОД МОНГОЛ УЛСААС 500 ГАРУЙ АЖ АХУЙН НЭГЖ ОРОЛЦОЖ БАЙНА

МОНГОЛ-ХЯТАДЫН ДӨРӨВ ДЭХ УДААГИЙН ЭКСПОД МОНГОЛ УЛСААС 500 ГАРУЙ АЖ АХУЙН НЭГЖ ОРОЛЦОЖ БАЙНА

2023/09/06
- Нийгэм
0

“Хөгжлийн шинэ боломжийг хамтдаа хуваалцъя” уриан дор Монгол-Хятадын дөрөв дэх удаагийн экспо БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо зохион байгуулагдаж байна. Уг арга хэмжээнд Төв Азийн 5 улс, БНХАУ-ын зарим мужийн нийт 3000 аж ахуйн нэгж оролцож байгаа бөгөөд Монгол улсаас 500 гаруй аж ахуйн нэгж оролцож байна. Экспод бараа бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, боловсролын үзэсгэлэн, эрүүл мэндийн чиглэлээр уламжлалт эм эмнэлгийн үзэсгэлэнгүүд гарч байна. Уг арга хэмжээ уламжлал болон дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхэд чухал түлхэц болж байгааг талууд онцолж байна.

Өмнөх гурван удаагийн экспо арга хэмжээ өндөр үр дүнтэй зохион байгуулагдаж нийт 444 хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг байгуулагдаж, нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 271 тэрбум 700 сая гаруй юаньд хүрсэн байдаг. Мөн үзэсгэлэнгийн борлуулалтын орлого болон хэлэлцээрийн үнийн дүн 1 тэрбум 900 сая юаньд хүрч дотоодын болон гадаадын хүндэт зочид, үзэсгэлэнд оролцогчдын тоо хоёр саяд хүрсэн байна.

Экспо арга хэмжээг Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, холбогдох агентлаг болон БНХАУ-ын талаас тус улсын Худалдааны яам, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар хамтран зохион байгуулж байна.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа
Нийгэм

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

2025/05/09
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Нийгэм

Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

2025/05/06

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Билл Гейтс: 10 жилийн дараа хүмүүс 7 хоногт хоёрхон өдөр ажилладаг болно

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ЦЕГ-т процессийн дахин инженэрчлэлийн судалгааны ажил эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.