• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Ням, 12 сар 10, 2023
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Яармагийн чиглэлд богино эргэлт гаргаж, автобусны тоог нэмээд байна

Яармагийн чиглэлд богино эргэлт гаргаж, автобусны тоог нэмээд байна

2023/09/14
- Нийгэм
0

Наадамчдын өргөн чөлөө буюу Яармагийн замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэл зорчиход зориулан чөлөөлсөн. Учир нь нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн 10 гаруй хувийг тус чиглэлийн зорчигчид эзэлдэг.

Хүннү их дэлгүүрийн автобусны буудалд өглөө 07:20 цагт хүн багатай, зорчилт хөдөлгөөн хэвийн байв. Дээрх зохицуулалтыг хийхээс өмнө тус автобусны буудал хүн ихтэй байдаг байжээ. Харин нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр автобусны хүлээх хугацаа багасаж, автобусны буудал орчмын хөдөлгөөн сийрэг болсныг албаныхан хэлж байв. Гэсэн хэдий ч нэгдүгээр эгнээгээр зорчих автомашины тоо буурахгүй байгаа юм.

Нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр гарсан өөрчлөлтийн талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамираас тодрууллаа.

-Яармагийн замын нэгдүгээр эгнээг нийтийн тээвэр явахад зориулан чөлөөлснөөр автобусны дундаж хурд, зорчилт хөдөлгөөнд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Улаанбаатар хотын нийтийн тээвэр өдөрт дунджаар 520 мянга орчим зорчигч тээвэрлэдэг. Үүний 10 хувь буюу 50 мянга гаруйг Яармагийн зам дахь зорчигчид эзэлдэг байсан. Харин уг замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэл зорчиход зориулан чөлөөлснөөр энэ тоо 2800 орчмоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Мөн автобусны дундаж хурд 12-14 км/цаг байсан бол 16-18 км/цаг болон нэмэгдэж, өдрийн буюу ачаалал багатай цагаар 20-21 км/цагт хүрч, замын хөдөлгөөний ачааллаас шалтгаалж автобус хоорондын ирэх хугацаа 2-8 минут байна.

-Үүнтэй холбоотойгоор автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа юу?

-Нийтийн тээврээр зорчих хүний тоо нэмэгдэж буй тул шинэ чиглэл гаргаж, зарим чиглэлд автобусыг нэмсэн. Тухайлбал, Ч:56 “Архивын ерөнхий газар-120 мянгат” чиглэлд таван автобус нэмж, нийт 13 автобус үйлчилгээнд явж байгаа. Мөн шинээр Ч:77 “Нисэх-120 мянгат” чиглэлийн богино эргэлтийг нэмж, 10 автобусыг үйлчилгээнд гаргаад байна. Цаашид дахин өөр богино эргэлтийн чиглэлүүдийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр судалгаа хийж байгаа.

-Тус зохицуулалтыг хийх хэрэгцээ, шалтгаан нь юу байсан бэ?

-Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөлөөгүй үед нийтийн тээврийн хурд удаан, автобусны буудал дээрх иргэдийн хүлээгдлийн хугацаа урт байсан. Харин нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр хүлээгдлийн хугацаа багасаж, ачаалал, зорчилт хөдөлгөөн ихтэй үеэр автобусны буудал орчмын хөдөлгөөн сийрэг болж байна.

-Бусад чиглэлд нийтийн тээврийн хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлж байна вэ?

-Зөвхөн Яармагийн зам гэлтгүй бусад зам дахь нийтийн тээвэр, автомашинаар зорчих хөдөлгөөн өглөө, оройдоо ачаалал ихтэй байдаг. Тиймээс нийслэлийн гол хөндлөн гудамж болох Энхтайваны өргөн чөлөөний Ч:1 “5 шар-Офицеруудын ордон” чиглэлд шинэ үйлчилгээг гуравдугаар сард хоёр удаа туршиж, энэ сарын 8-нд нэвтрүүлсэн. Тус чиглэлийн автобусны 40 зогсоолоос их багтаамжийн 37 автобус өглөөний 06:20 цагт нэгэн зэрэг үйлчилгээнд гарч байгаа. Ингэснээр нэг автобусанд суух хүний тоо нэмэгдэж, хүн багтахгүй үлдэх тохиолдол нь багасаж буй юм. Уг үйлчилгээг Яармагийн зам дахь чиглэлүүддээ ч мөн нэвтрүүлэхээр судалж байна.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээр нэмэлт орлого олох боломж бүрдүүлнэ
Нийгэм

Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээр нэмэлт орлого олох боломж бүрдүүлнэ

2023/12/08
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог цуцлах эсэхийг шийдвэрлэх шүүх хурал өнөөдөр болно
Нийгэм

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог цуцлах эсэхийг шийдвэрлэх шүүх хурал өнөөдөр болно

2023/12/08

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн витамин зарсан хэргээр ЭЦГ-аас шалгаж эхэллээ

    Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн витамин зарсан хэргээр ЭЦГ-аас шалгаж эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Ажиглагч:Тэд “Зариг”-ийн Н.Өнөрцэцэгийг дэвсэлж өгч байна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • 12-р сарын нэг болон хоёрдугаар 10 хоногт ихэнх нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас багатай байна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Л.Энх-Амгалан: Сурагчид энэ сарын 28-наас эхлэн нэг сарын хугацаанд амарна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ШАХМАЛ ТҮЛШНИЙ БАТ БЭХ БАЙДЛЫГ ШАЛГАЛАА

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.