• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Бямба, 5 сар 10, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Цахим залиланд өртсөн дуудлага ирсэн даруйд мөнгө шилжих хөдөлгөөнийг шуурхай царцаах арга хэмжээ авна

Цахим залиланд өртсөн дуудлага ирсэн даруйд мөнгө шилжих хөдөлгөөнийг шуурхай царцаах арга хэмжээ авна

2023/11/13
- Нийгэм
0
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр 2023 оны 11 сарын 13-ны өдөр Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төвд ажиллав.
Сүүлийн жилүүдэд цахим гэмт хэргийн хохирогч болсон иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Иргэд цахим луйвар, залиланд өртөж, хохирогч болсны дараа биш, өмнө нь урьдчилан сэргийлэх, хувийн мэдээллээ алдсан, цахим гэмт хэргийн хохирогч болох эрсдэл үүссэн даруйд арга хэмжээ авч таслан зогсоох зорилготойгоор Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, өнөөдөр нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд цахим залилан, цахим халдлага, цахим мөрийтэй тоглоом гэсэн 3 төрлийн гэмт хэрэг эрс нэмэгдэж байна. Энэ төрлийн цахим гэмт хэргээс болж хохирсон иргэдийн хохирол мөнгөн дүн болон тоон дүнгээр ч нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд залилангийн гэмт хэрэг 14085 бүртгэгдсэнээс цахим орчинд үйлдэгдэж байгаа нь 97 хувийг эзэлж байна. 2018 онд манай улсад нийт 590 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2022 онд 7708 цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл сүүлийн 5 жилийн хугацаанд цахим залилангийн гэмт хэрэг 15 дахин нэмэгдсэн. Үүнээс үүдсэн иргэдийн хохирол ч дагаад эрс өслөө. Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил бол гэмт хэрэгтэй тэмцэх ажлын тэргүүн эгнээнд тавигдаж байгаа. Бид “Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх” байдлаар энэ төрлийн гэмт хэргийг дийлэхээргүй байгаа. Тиймээс урьдчилан сэргийлэх ажилд түлхүү анхаарч өнөөдөр энэ төвийг нээж байна. Энэ төвийг нээхийн гол агуулга нь цагдаагийн байгууллага цахим гэмт хэрэгт өртсөн иргэдийн дуудлага мэдээллийг авсан даруйд тухайн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг цааш нь гэмт этгээд ашиглах боломжийг шуурхай таслан зогсооход гол цөм нь оршиж байгаа” гэлээ.
Иргэн та цахим залиланд өртлөө гэдгээ мэдсэн даруйд 102 дугаарын утсанд шуурхай хандах эсвэл Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв цахим Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс - Cyber crime division of NPA Mongolia хуудсанд өөрийн цахим халдлагад өртсөн талаарх мэдээллээ даруй хүргүүлнэ.
Энэ тохиолдолд цагдаагийн байгууллага, банкнууд болон прокурорын байгууллагатай хамтран тухайн гарсан мөнгийг шуурхай царцаах арга хэмжээ авах юм. Ингэснээр энэ төрлийн цахим гэмт хэргийг 50 хувь бууруулж чадна гэж үзэж байгаа аж.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа
Нийгэм

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

2025/05/09
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Нийгэм

Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

2025/05/06

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Билл Гейтс: 10 жилийн дараа хүмүүс 7 хоногт хоёрхон өдөр ажилладаг болно

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ЦЕГ-т процессийн дахин инженэрчлэлийн судалгааны ажил эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.