Жил бүрийн галлагаа эхлэх үед зуух, пийшин болон пийшингийн худаг, яндангийн бүрэн бүтэн байдлыг мэргэшсэн ажилтнаар шалгуулах, зайгаар ажилладаг эсвэл цэнэглэдэг угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн зайг хавар, намарт сольж, шалгах хэрэгтэй.
Угаарын хийн хордлогоос сэргийлэхийн тулд дараах зүйлсийг хэрэгжүүлээрэй. Үүнд:
- Зуух, пийшин, яндангийн бүрэн бүтэн байдлыг хангах
- Янданг тогтмол хөөлөх
- Гэр, байшингийн агаар сэлгэлтийг тогтмол хийх
- Гал түлсэн үедээ бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх
- Шөнийн цагт тохируулан галлаж, яндангийн хаалтыг хаахгүй байх