Цалинтай ээжийн 50.000 төгрөгийг нэмэгдүүлэх өргөдөл дээр иргэдээс гарын үсэг цуглуулж буй. Одоогийн байдлаар 73800 хүн гарын үсэг зураад байна.
Уг өргөдлийг санаачлагч Р.Цэндсүрэнгийн зүгээс хэлэхдээ, Цалинтай ээж гэж нэрлээд байгаа 50,000₮-өөр өнөөдрийн нөхцөлд 30 хоногийн ядаж 7 хоногт нь хэрэглэх памперс эсвэл 1 сав хүүхдийн нэмэлт сүү ч авч хүрэхгүй байна. Хамгийн чухал, нэр хүндтэй, улс орныхоо ирээдүйг өсгөж байгаа энэ үед нь ээжүүдийг хүүхдээ эрүүл өсгөхөд, тэднийг хөгжүүлэхэд, зөв сайхан хүмүүжүүлэхэд санаа амар байх хэмжээний цалин олгоосой гэж хүсч уг хөтөлбөрийн мөнгийг нэмэгдүүлэх саналыг гаргажээ.
Санал хураах өдөр дуусахад 2 хоног үлдсэн байна. 100 мянган иргэн дэмжиж гарын үсэг зурсан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх боломжтой болох юм.
Та "ЦАЛИНТАЙ ЭЭЖ"-ийн 50,000 төгрөгийг нэмэгдүүлэх өргөдлийг дэмжих саналд гарын үзэх зурах бол https://petition.parliament.mn/Detail?id=8741d2c9-8835-4bdd-80dc-d4efe1a6751a энд дарна уу.