• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Бямба, 5 сар 10, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Метро байгуулах төслийн ТЭЗҮ боловсруулах тендерийг ирэх сард зарлана

Метро байгуулах төслийн ТЭЗҮ боловсруулах тендерийг ирэх сард зарлана

2023/11/15
- Нийгэм
0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Жун Гү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, метроны ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах талаар санал солилцлоо.

Хотын дарга Х.Нямбаатар Элчин сайд Ким Жун Гүд талархал илэрхийлэн, “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан, УИХ-д өргөн барихаар бэлтгэж байгаа. Монгол Улсын Засгийн газраас метро байгуулах төслийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажилд олон улсын нээлттэй тендер зарлах бодлого баримталж буй. Энэ хүрээнд арванхоёрдугаар сард тендер зарлана. Үүнтэй холбоотойгоор БНСУ-аас туршлага судлан, туслалцаа авахад таатай байх болно” гэлээ.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү Хотын даргыг албан тушаалдаа томилогдсонд нь баяр хүргэж, цаашид Улаанбаатар хоттой бүх талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ уламжлав.

Уулзалтын төгсгөлд талууд хоёр улсын төдийгүй Улаанбаатар, Сөүл хотын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа
Нийгэм

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

2025/05/09
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Нийгэм

Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

2025/05/06

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Билл Гейтс: 10 жилийн дараа хүмүүс 7 хоногт хоёрхон өдөр ажилладаг болно

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ЦЕГ-т процессийн дахин инженэрчлэлийн судалгааны ажил эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.