• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Бямба, 5 сар 10, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Хувийн хэвшил асуудлыг гаргаж тавьдаг, төр дэмжиж албажуулдаг реформ руу шилжинэ

Хувийн хэвшил асуудлыг гаргаж тавьдаг, төр дэмжиж албажуулдаг реформ руу шилжинэ

2023/11/17
- Нийгэм
0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог дэмжих нь” хэлэлцүүлэгт оролцлоо. Тэрбээр, эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулав.

Цар тахлын үед эдийн засаг  -4.6 хувьд хүрч агшсан байсан бол 2022 онд 4.8 хувиар, 2023 онд 6.4 хувиар, ирэх 2024 онд долоон хувийн өсөлттэй байна гэж тооцож байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төсвийн хэмнэлт хийж, өрийн менежментдээ анхаарч томоохон гадаад өрийн төлөлтүүдийг Засгийн газар хийсэн. Гэхдээ тооноос чанарт шилжихийн төлөө анхаарах шаардлагатай байгааг онцлов. Засгийн газар хувийн хэвшлийн санаачилгад нээлттэй хандахыг Ерөнхий сайд тэмдэглээд хувийн хэвшлийн хөгжлийн 30 жилийн дүгнэлтийг бодитой хийж, эрхзүйн цогц реформ хийх шаардлагатай байна. Тухайлбал,Компанийн тухай хуулийг шинэчилж,  Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн өөрчлөлтийг Засгийн газар энэ намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн гэв.

Хэлэлцүүлэгт Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Эдийн засаг, бизнесийн орчныг дэмжих бодлогын чиглэл” сэдвээр илтгэл тавилаа. Эдийн засгийн өсөлтийг зургаагаас дээш хувиар тогтвортой  хадгалж, гадаад валютын нөөцийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьж, төсвийн алдагдлыг бууруулах бодлогыг Засгийн газар барьж ажиллаж байгааг тодотголоо. Мөн Засгийн газрын гол бодлого бол хувийн хэвшлийн эдийн засагт эзлэх хувийг нэмэгдүүлэх. Өнөөдрийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүнд хувийн хэвшил 78 хувь, төр 22 хувийг эзэлж байна. Цаашид Засгийн газар хувийн хэвшлийг дэмжихийн тулд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлж, Зөвшөөрлийн тухай хуулийг дагалдах хуулиуд, Чөлөөт худалдааны хэлэлцээр, Байгаль орчны үнэлгээ хийлгэх зохицуулалтыг өөрчлөхөөр төлөвлөж байгааг танилцууллаа.

Мөн өнөөдрийн хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч Д.Энхтүвшин “Монголын бизнесийн орчны нөхцөл байдал, бизнесийн сэргэлт” сэдвээр илтгэл тавив. Судалгаагаар Монголын бизнесийн орчны үнэлгээ 2023 онд 2020 оноос 4.03 хувиар буурсан гэж гарчээ. Тэр дундаа уул уурхай, аялал жуулчлалаас бусад эдийн засгийн салбаруудад бизнесийн орчны үнэлгээ эрс буурсан гэсэн судалгаа гарчээ.  Бизнесийн орчныг сайжруулахад нэн тэргүүнд татварын таатай орчныг бүрдүүлэх, хууль эрхзүйн орчныг сайжруулах, бизнесийн зээлийн хүүг бууруулах, үндэсний үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих, авлига хүнд суртлыг бууруулах, мэргэжилтэй ажиллах хүчнийг бэлдэх тогтолцоог өөрчлөх зэрэг санал хувийн хэвшлийнхэнд байгааг танилцуулав.
“Эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог дэмжих нь” хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшлийн төлөөлөл болсон 90 гаруй хүн оролцож байна.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа
Нийгэм

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

2025/05/09
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Нийгэм

Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

2025/05/06

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Билл Гейтс: 10 жилийн дараа хүмүүс 7 хоногт хоёрхон өдөр ажилладаг болно

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ЦЕГ-т процессийн дахин инженэрчлэлийн судалгааны ажил эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.