• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Ням, 5 сар 11, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Нийслэлийн төсвөөр 102 байршилд лед гэрлэн гарц хийнэ

Нийслэлийн төсвөөр 102 байршилд лед гэрлэн гарц хийнэ

2023/11/22
- Нийгэм
0

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль орчмын явган хүний гарцад замын хөдөлгөөний дүрэмд заасан тэмдэг, тэмдэглэгээгээр лед гэрлэн гарц суурилуулах туршилт хийж буй. Тус туршилтын ажлыг нийслэлийн зүгээс дэмжин, эхний ээлжид 102 байршилд хийхээр нийслэлийн 2023 оны төсвийн тодотголд тусгаад байна.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Сургууль орчмын бүс дэх хүүхэд хамгааллыг сайжруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэд хэдэн ажлыг хийхээр Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголд тусгасан. Тухайлбал, хар цэг буюу зам тээврийн осол ихээр гардаг байршлуудын судалгааг хийж, тухайн байршлуудад лед гэрлэн гарц хийхээр төсвийг шийдсэн. 2023 оны эхний есөн сарын байдлаар нийслэлд 379 хүүхэд зам тээврийн ослын улмаас гэмтсэн бөгөөд тэдгээрийн 65 хувь нь явган хүний гарцаар зам хөндлөн гарч явах үедээ осолд өртсөн байна. Ослын шалтгаан нөхцөлийг харвал үзэгдэх орчин хязгаарлагдсан, гэрэлтүүлэг хангалтгүй байгаагаас үүдэлтэй бөгөөд өглөө 07:00-08:00 цаг, орой 17:00-20:00 цагт осолд өртөх эрсдэл өндөр байгаа юм. Тиймээс хүүхдүүдийн хичээлдээ ирэх, тарах цагаар нь явган хүний гарцын гэрэлтүүлгийг сайжруулж, урьдчилан сэргийлэх шаардлагатай байна” гэв.

Хар цэгийн судалгаагаар 70 гаруй сургууль орчмын гэрэлтүүлэг сайн бол 102 байршилд ямар ч гэрэлтүүлэггүй, харанхуй байгаа юм. Тиймээс ихэвчлэн гэр хорооллын харанхуй бүсэд лед гэрлэн гарц байрлуулахаар төлөвлөөд байна. Уг ажлыг хийхдээ нийслэлээс болон НИТХ-ын Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх сангаас төсөв гаргаж, дүүргүүд хариуцан хийх юм. Одоогоор туршилтын байдлаар, нийгмийн хариуцлагын хүрээнд  2, 11, 48, 50 дугаар сургуулийн орчимд лед гэрлэн гарцыг хийсэн бөгөөд цаашид мөн хурд сааруулагчийг сайжруулахаар төлөвлөжээ.

“Алтан нутуг гэрэгэ” ХХК-ийн захирал Т.Сансар “Гэрлэн гарцыг байршуулснаар зам тээврийн осол гарах эрсдэлийг бууруулахад нөлөөтэй гэж үзэж байгаа. Хар бараан өнгийн хувцастай хүнийг жолооч нар харанхуйд 20 метрийн зайнаас хардаг гэх судалгаа бий. Жолоочийн самбаачлах хугацаанаас шалтгаалж осол гарах эрсдэл өндөр байдаг. Лед гэрлэн гарцын гэрэл бараан хувцастай хүний дээрээс тусаж байгаа тул жолооч нарт явган зорчигчийг харах боломжийг тодорхой хэмжээнд хангаж өгнө. Монголд анх удаа хийж байгаа, туршилтын хувилбар тул илүү сайжруулна” гэлээ.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа
Нийгэм

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

2025/05/09
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Нийгэм

Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

2025/05/06

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Билл Гейтс: 10 жилийн дараа хүмүүс 7 хоногт хоёрхон өдөр ажилладаг болно

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ЦЕГ-т процессийн дахин инженэрчлэлийн судалгааны ажил эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.