• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Ням, 5 сар 11, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Улаанбаатар хот 42 дүүрэгтэй болно

Улаанбаатар хот 42 дүүрэгтэй болно

2023/11/23
- Нийгэм
0

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 22-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг шинэчлэх асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын танилцуулгыг сонссон. Үүнтэй холбогдуулж нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг өөрчлөн зохион байгуулах асуудлаар холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа.
Нийслэлийн 9 дүүрэг, 204 хорооны хуваарилалт нь хүн амын тоо, шилжилт хөдөлгөөн, төвлөрөл, эдийн засгийн чадавхи, нийгмийн дэд бүтцийн нөхцөл байдал харилцан адилгүй үзүүлэлттэй бөгөөд бүтцийн хувьд нэгж бие даан тэлж хөгжих, иргэдэд төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд ихээхэн хүндрэл үүсдэг байна. Нийслэл хотын засаг захиргааны нийт 213 нэгжийн үйл ажиллагаанд чиг үүргийн шинжилгээ хийж, үр дүнтэй, оновчтой засаг захиргааны нэгжийн хуваарилалт хийх зайлшгүй шаардлага үүссэн байна.
Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн төвлөрлийг сааруулах, төрийн үйлчилгээг үр дүнтэй хүргэх, эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломжийг хангахуйц засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарилалт хийх зорилтын хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хүн амын төвлөрөл, нийгмийн дэд бүтэц, газар зүйн байршил зэргийг харгалзан үзэж нийслэл Улаанбаатар хотын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг 42 нэгжид хуваан зохион байгуулах төлөвлөлтийн саналыг хот, дүүргийн удирдлагууд боловсруулжээ.

42 дүүрэг нь өөрсдийн гэсэн нийгэм соёл, хот нийтийн аж ахуйн үйлчилгээнүүдийг үзүүлнэ. Одоо зургаан тусдаа байгаа өрхийн эмнэлгүүдийг нэг, хоёрдугаар шатлалын үйлчилгээ үзүүлдэг болговол эрүүл мэндийн даатгалын сангаар өөр өөрийгөө санхүүжүүлээд явах чадавх нь бүрдэнэ" гэлээ.
ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа
Нийгэм

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

2025/05/09
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Нийгэм

Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

2025/05/06

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Билл Гейтс: 10 жилийн дараа хүмүүс 7 хоногт хоёрхон өдөр ажилладаг болно

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ЦЕГ-т процессийн дахин инженэрчлэлийн судалгааны ажил эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.