• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Бямба, 5 сар 17, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
12-р сарын нэг болон хоёрдугаар 10 хоногт ихэнх нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас багатай байна

12-р сарын нэг болон хоёрдугаар 10 хоногт ихэнх нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас багатай байна

2023/11/30
- Нийгэм
0

2023 оны 12-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Завханы нутаг, Ховдын ихэнх, Говь–Алтай, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас Увс, Завханы нутаг, Ховд, Говь–Алтайн ихэнх, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Сарын эхээр нутгийн хойд хэсгээр цас орж, агаарын температур ОЖД–аас 1–2°С-аар хүйтэн байх боловч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар өдөртөө дулаарна. Нэг болон хоёрдугаар арав хоног ОЖД–тай харьцуулахад ихэнх нутгаар хур тунадас багатай, дулаахан байх боловч гуравдугаар арав хоногт ОЖД–аас 1–3°С-аар хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөл, Архангайн баруун, Өвөрхангайн баруун хойд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Хөвсгөлийн баруун өмнөд хэсэг болон Архангайн ихэнх хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай хүйтэн байх боловч нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлээр ихэнх нутгаар өдөртөө дулаарна. Цаашдаа ихэнх нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас харьцангуй багатай боловч гуравдугаар арав хоногийн эхний хагаст ОЖД–аас 3–5°С-аар хүйтэн, сүүлийн хагаст цас орж, салхи шуургатай байх магадлалтай байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн зүүн хэсэг болон Дорнод, Сүхбаатарын нутгаар ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сүхбаатарын нутаг, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн зүүн хэсгээр, дунд үеэр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, агаарын температур ОЖД–аас 1–3°С-аар хүйтэн байх боловч хоёрдугаар арав хоногт харьцангуй тунадас багатай дулаахан байна. Харин гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр цас орж, салхи шуургатай, агаарын температур ОЖД–аас 3–5°С-аар хүйтэн байх төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговь, Дундговийн нутгаар ОЖД–ийн орчим, Дорноговийн нутгаар ОЖД–аас хүйтэн байх бол , хур тунадас Дундговь, Дорноговийн нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст агаарын дундаж температур ОЖД–аас 1–3°С-аар хүйтэн байх боловч дунд үеэр ихэнх нутгаар өдөртөө дулаарна. Цаашдаа хоёрдугаар арав хоногт харьцангуй тунадас багатай дулаахан байх боловч гуравдугаар арав хоногийн эхэн болон  дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, агаарын температур ОЖД–аас 1–4°С-аар хүйтэн байх төлөвтэй байна.

ЗӨВЛӨМЖ

Арванхоёрдугаар сард агаарын дундаж температур баруун аймгуудын нутгийн ихэнх хэсгээр ОЖД–аас дулаан, зүүн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн  орчим байх төлөвтэй байгаа бол хур тунадас баруун аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

Сарын эхээр нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, агаарын температур ОЖД–аас 1–2°С-аар хүйтэн байх боловч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар өдөртөө дулаарна. Нэг болон хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас багатай байх бол гуравдугаар арав хоногт ихэнх нутгаар ОЖД–аас хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна.

ЦУОШГ

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

ХУД-ийн зарим хороодод хүйтэн ус хязгаарлах тул унд ахуйн усаа нөөцлөхийг мэдэгдэж байна
Нийгэм

ХУД-ийн зарим хороодод хүйтэн ус хязгаарлах тул унд ахуйн усаа нөөцлөхийг мэдэгдэж байна

2025/05/14
​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна
Нийгэм

​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна

2025/05/13

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • АТГ: Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнг мэдүүлэг өгөхийг мэдэгдсэн

    АТГ: Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнг мэдүүлэг өгөхийг мэдэгдсэн

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ХУД-ийн зарим хороодод хүйтэн ус хязгаарлах тул унд ахуйн усаа нөөцлөхийг мэдэгдэж байна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.