Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/03 дугаар тушаалаар байгуулагдсан "УБ хотын агаарын чанарын төлөв байдал, "Таван толгой түлш" ХХК-ийн шахмал түлшний чанар, стандартад хяналт тавих" ажлын хэсгийн бүрэлдэхүүн Баянзүрх дүүргийн шахмал түлш борлуулах цэгүүдэд хяналтаар ажиллаж байна.
Шалгалтаар шахмал түлшний жин, бат бэх байдлын үзүүлэлтийг шалгаж, айл өрхийн энгийн зууханд шахмал түлшийг зөв хэрэглэж байгаа эсэх байдалд туршилтын галлагаа хийж үзлээ. Хяналт шалгалтын дүгнэлт долоо хоногийн дараа гарна.