Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг энэ сарын 28-наас эхлүүлэн 2024 оны 1 дүгээр сарын 28-ныг хүртэл нэг сарын хугацаатай болгох шийдвэрийг Боловсрол, шинжлэх ухааны сайд танилцууллаа. Харин цэцэрлэг хэвийн ажиллана гэлээ. Эрүүл мэндийн яамнаас гаргасан мэдээллээс шалтгаалан цэцэрлэгийг амраах эсэх асуудлыг ярилцана гэсэн юм.