• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Баасан, 5 сар 9, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Томуу, томуу төст өвчний эдгэрэлт удаан байна

Томуу, томуу төст өвчний эдгэрэлт удаан байна

2023/12/04
- Нийгэм
0

Томуу, томуу төст өвчний улирал эхэлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын иргэдийн дунд энэ төрлийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. 

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирал Т.Энхзаяа: Манай эмнэлэг нь томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбоотойгоор олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тодруулбал, Нийслэлийн Хүүхдийн сэргээн засах “Хан туул” төвд нэмэлтээр 50 ор дэлгээд буй. Мөн нөхцөл байдалдаа тулгуурлан нэмэлтээр 20 ор дэлгэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Түүнчлэн энэ үеэр эмч, сувилагч нар маш ачаалалтай байх учир цалингийн 20 хувийн нэмэгдэл олгохын зэрэгцээ томуугийн вакцинд хамруулж, дархлаа дэмжих витаминжуулалтын аян зарлаад байгаа. Ер нь 0-5 насны хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл, хүндрэл их байна. Тэдний ихэнх нь хүчилтөрөгчийн хэрэгцээтэй ирж байгаа тул хэвтэн эмчлүүлэхээс өөр аргагүйд хүрч байгаа гэлээ.

Хүүхдийн тасгийн эрхлэгч Э.Миеэсүрэн:

-Бага насны буюу 0-5 насны хүүхдийн суурь өвчлөл болох рахит, тураал, цус багадалт зэргийг эмчлээгүйгээс үүдэн томуу, томуу төст өвчнөөр илүү хүндэрч өвдөх хандлагатай байдаг. Иймд юун түрүүнд суурь өвчлөлийг эмчлэх хэрэгтэй. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн ханиадыг 5-7 хоногт, суулгалтыг 4-5 хоногт эмчилж байна. Мөн өвчлөлийн хүндрэлээс хамааран 7-14 хоног эмчлүүлж буй тохиолдол олон бий. Арваннэгдүгээр сарын 25-наас хойш ачаалал нэмэгдсэн бөгөөд хоногт 20-25 хүүхэд шинээр хэвтэн эмчлүүлж байна гэв.

Өнөөдрийн байдлаар 1110 ор дэлгээд байна. Эмнэлгүүдээс ирж буй мэдээллээр энэ жилийн томуу, томуу төст өвчний онцлог нь эдгэрэлт харьцангуй удаан. Үүнтэй холбоотойгоор орны эргэлт удааширч байгаа. Тодруулбал, хүүхдүүдийг 10 хүртэлх хоногоор хэвтэн эмчлүүлэх шаардлага үүсээд буй. Иймээс энэ долоо хоногоос өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-үүд уртасгасан цагаар ажиллан, амралтын өдрүүдэд ч  амбулаторийн үзлэг хийх зохион байгуулалт руу шилжиж буй талаар НЭМГ-аас мэдээлэв.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа
Нийгэм

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

2025/05/09
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Нийгэм

Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

2025/05/06

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Билл Гейтс: 10 жилийн дараа хүмүүс 7 хоногт хоёрхон өдөр ажилладаг болно

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ЦЕГ-т процессийн дахин инженэрчлэлийн судалгааны ажил эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.