Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх Нийтийн тээврийн автобус нийлүүлэх төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад таван оролцогч материал ирүүлсэн. Үнэлгээний хороо уг тендерийн баримт бичгүүдийг арваннэгдүгээр сарын 24-нд олон нийтэд нээлттэй нээсэн.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн дагуу хянан үзэхэд дөрвөн оролцогчийн материал шаардлагад нийцээгүй байна. Шаардлагад нийцсэн материал ирүүлсэн нэг оролцогч болох Yutong Bus Co.,Ltd нь 165,589,920,000 төгрөгөөр 600 автобус нийлүүлэх санал илгээжээ. Дээрх хуулийн 27.3 дахь заалтын дагуу уг тендерийн материалыг шаардлагад нийцсэн гэж Үнэлгээний хорооноос шийдвэрлэсэн байна.
Тендерийн материалд ямар нэг гомдол, санал гарахгүй бол 2023 онд багтаан 300 автобус оруулж ирэх төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.7.4 дэх заалтын дагуу тендер нь “Хамгийн сайн” үнэлэгдвэл Үнэлгээний хороо нь гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгдөг.
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд шинээр худалдан авах шаардлагатай дизель хөдөлгүүртэй, их багтаамжийн автобусны техникийн үзүүлэлттэй хавсралтаас танилцана уу. https://ulaanbaatar.mn/files/mn/attachFile/yblafokjt9h//6569a78f1431cf7f0c8d8de5.pdf