НИТХ-ын ээлжит XX хуралдаанаар нийслэлийн 2024 оны төсвийг баталсан.
Цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд энэ оны төсвийн тодотголоор 28 тэрбум орчим төгрөг шийдсэн бол ирэх онд 91 тэрбум орчим төгрөг төсөвлөжээ. Түүнчлэн 42 сургуулийн цайны газрын тохижилт, засварт мөнгө тусгасан байна.
Мөн 2024 оны төсвийн тодорхой хувиар он дамжин хэрэгжиж буй төслүүдээс 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа төслүүдийг дуусгах аж. Ингэснээр нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа юм.
