• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Лхагва, 5 сар 14, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Зөөврийн хүлэмж ашиглан, хуурай аргаар явган хүний зам тавьж байна

Зөөврийн хүлэмж ашиглан, хуурай аргаар явган хүний зам тавьж байна

2023/12/15
- Нийгэм
0

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвар хүртэл явган хүний зам тавьж буй. Ингэхдээ хүйтний улиралд бүтээн байгуулалтыг зогсоолгүй, технологийн горим алдахгүй байх зорилгоор зөөврийн хүлэмж ашиглаж байна.

Тодруулбал, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд дөрвөн байршилд их багтаамжийн зогсоолыг явган хүний замын хамт байгуулахаар болсон. Үүний нэг хэсэг болох 32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвар хүртэл 1.2 км урт, 3 метр өргөнтэй явган хүний зам тавих, авто зогсоол байгуулах ажил 10 дугаар сард эхэлсэн. Явган хүний замыг тавихдаа халтирдаггүй, барзгар чулуун хавтанг ашиглаж байгаа бөгөөд гэрэлтүүлгийг иж бүрэн хийж, шилэн кабелийг сувагчлах юм.

УБЗАА-ны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн: Энэ жилийн хувьд хүйтний улиралд бүтээн байгуулалтыг удаашруулахгүйн тулд бага оврын хүлэмж, халаагч ашиглан, хуурай технологиор явган хүний зам тавин туршиж байна. Энэ туршилт амжилттай болбол дараагийн жилүүдэд бид цаг алдахгүй бөгөөд цаашлаад тохижилт, бүтээн байгуулалт хийж буй аж ахуйн нэгжүүд ажиллах хүч, тоног төхөөрөмжийн асуудлаа шийдэх боломж бүрдэнэ. Нийслэлийн зүгээс явган хүний замыг нэмэгдүүлэх, сайжруулахад онцгой анхаарч байгаа" гэлээ.

"Тасо" ХХК-ийн үйлдвэрийн дарга Б.Батсуурь: Явган хүн зорчиход халтирахгүй байх үүднээс үйлдвэрийн аргаар, технологийн дагуу байгалийн чулууг боловсруулж хийсэн хавтанг ашиглаж байгаа. Цемент, бетон ашиглахгүйгээр хуурай аргаар, евро стандартын дагуу хийж байгаа учраас дулааны улирал эхэлсэн ч явган зам хагарч, цуурахгүй. Энэ эрсдэлийг тооцон, төлөвлөж хийсэн. Дөрвөн бригад хоёр, хоёр ээлжээр ажиллаж, ажлаа аль болох эрчимжүүлэн ажиллаж байна.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна
Нийгэм

​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна

2025/05/13
Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй
Нийгэм

Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

2025/05/12

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Дуучин Ану мод тарихыг уриалжээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.