• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Лхагва, 5 сар 14, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
СУДАЛГАА: Гадаадад амьдарч буй МУ-ын иргэдийн 23.1 хувь нь тухайн улсынхаа иргэн болох бодолтой байна

СУДАЛГАА: Гадаадад амьдарч буй МУ-ын иргэдийн 23.1 хувь нь тухайн улсынхаа иргэн болох бодолтой байна

2023/12/20
- Нийгэм
0
Үндэсний Статистикийн Хороо, НҮБ-ын Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага 2023 онд хамтран зохион байгуулсан “Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал” судалгааны үр дүнгийн тайлан гарсан байна.
Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал судалгаа нь гадаад улсад байгаа Монгол Улсын иргэдийн нөхцөл байдлыг тодорхойлж, тэдгээрийн мөнгөн болон мөнгөн бус гуйвуулгын өрхийн амьжиргаанд үзүүлэх нөлөөг судлахад чиглэгдсэн. Түүнчлэн буцах шилжилт хөдөлгөөнийг дэмжих бодлого боловсруулахад шаардлагатай суурь мэдээллийг бүрдүүлэх зорилготой аж.
Судалгаанд хамрагдсан иргэдийн 85.0 хувь нь оршин суух зөвшөөрөлтэй байгаа ба дийлэнх нь суралцах, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй, 72.2 хувь нь ажил эрхэлж байгаа.
Ажил хийж байгаа 90.3 хувь нь хэвийн нөхцөлд, 54.6 хувь нь байнгын буюу тогтмол хугацаатай гэрээтэй, 69.7 хувь нь 7 хоногт 35-аас дээш цагаар ажилладаг байна.
Гадаад улсад оршин суугаа эдгээр иргэдийн 73.9 хувь нь сүүлийн нэг жилийн хугацаанд Монгол Улсад гуйвуулга, илгээмж явуулсан байна. Тухайлбал,
Нэг иргэн жилд дунджаар 19.9 сая төгрөгийгихэвчлэн өрхийн өдөр тутмын хэрэгцээнд зориулан илгээжээ.
Судалгаанд хамрагдагсдын 61.0 хувь нь Монгол Улсад буцаж ирэх төлөвлөгөөтэй бөгөөд үүний тал хувь нь 5 жил дотор буцахаар төлөвлөж байгаа бол 39.0 хувь нь нутаг буцах төлөвлөөгүй, 23.1 хувь нь оршин суугаа улсынхаа иргэн болох бодолтой байна.
Харин буцаж ирэх төлөвлөгөөтэй иргэдийн хувьд эрүүл тав тухтай орчныг бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах,эдийн засгийг тогтвортой байлгах зэрэг амьдрах орчин, нөхцөл, нийгмийн үйлчилгээг сайжруулах асуудлыг шийдвэрлэхийг илүүтэй хүссэн байна.

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогоор Монгол Улсын харьяат 122.3 мянган иргэн гадаадад оршин сууж, ажиллаж, амьдарч байна. Энэхүү тоонд үндэслэн Монгол улсын иргэдийн дийлэнх нь оршин суугаа 15 орныг сонгон, түүврийн хэмжээг 2500 байхаар тооцсон байна.
Судалгааны дэлгэрэнгүй тайлантай танилцахыг хүсвэл  ЭНД ДАРНА УУ

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна
Нийгэм

​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна

2025/05/13
Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй
Нийгэм

Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

2025/05/12

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Дуучин Ану мод тарихыг уриалжээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.