Угаарын хий гэж юу вэ? Угаарын хийн хордлогын шалтгаан?
Угаарын хийн хордлогын шалтгаан, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар АУ-ны доктор Д.Нарансүх дараах мэдээллийг өгөв.
Угаарын хий нь нүүрстөрөгч болон хүчилтөрөгчийн нэгдэл юм. Энэ нь дутуу шаталтын процессоор үүсдэг. Ялангуяа нүүрс, түлээ, мод гэх мэтчилэн түүхий эд дутуу шатсанаас үүсэх эрсдэл бий.
Угаарын хий нь үнэргүй, өнгөгүй учраас хүмүүс хордож байгаагаа тэр бүр мэддэггүй. Улмаар хурц хордлогод орж, эрүүл мэнд, амь насаараа хохирох аюултай.
Угаарын хийн хордлогын шинж тэмдэг
- Толгой өвдөх
- Чих шуугих
- Нүүр улайх (ягаан, хөхөлбөр туяатай болох)
- Огиулж бөөлжих
- Ханиалгах
- Ухаан балартаж унах
- Гуйвж, дайвах