“Мазаалай” олон улсын мөсний баярын нээлтийн арга хэмжээний хүрээнд бүтээсэн мөсөн гулгуур нь Гиннесийн дээд амжилтыг тогтоосон талаар БОАЖЯ-аас мэдээлэв.
12 метр өргөнтэй, 18 метр урттай мөсөн гулгуураар 1 цагийн дотор 408 хүн гулгаснаар Гиннесийн дээд амжилтыг тогтоож, Монгол орны өвлийн аялал жуулчлал дэлхийн газрын зурагт тэмдэглэгдсэн байна.
Уг арга хэмжээг Гиннесийн албан ёсны шүүгч Айрис Хоу, Соёлын яамны Лондон дахь Гиннес хариуцсан зөвлөх Элизабет Фокс шүүжээ.