Монгол Улс 2023 онд нийт 163 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 24.4 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Үүнээс экспорт 15.2 тэрбум ам.доллар, импорт 9.3 тэрбум ам.доллар болж, тэнцэл 5.9 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна.
Импортын дүнд 2023 онд БНХАУ 40.8%, ОХУ 25.8%, Япон 7.7%, БНСУ 4.5%, АНУ 3.0%, ХБНГУ 2.3 хувийг тус тус эзэлж, нийт импортын 84.1 хувийг бүрдүүлж байна.
- ОХУ-аас импортолсон барааны 70.9 хувийг нефтийн бүтээгдэхүүн,
- Япон Улсаас импортолсон барааны 75.3 хувийг суудлын автомашин,
- БНХАУ-аас импортолсон барааны 9.2 хувийг ачааны автомашин тус тус эзэлж байна.