• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Пүрэв, 5 сар 15, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Сэрэмжлүүлэг: Маргааш цас орж, цасан шуурга шуурна

Сэрэмжлүүлэг: Маргааш цас орж, цасан шуурга шуурна

2024/01/17
- Нийгэм
0

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Маргааш өдөр Говь-Алтай, Баянхонгорын нутгаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, хаагдаж болзошгүйг анхааруулж байна.

2024 оны 01-р сарын 17-ны 20 цагаас 01-р сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун өмнөд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр -35...-40 градус,  Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр -28...-33 градус, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар -21...-26 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -11...-16 градус, бусад нутгаар -17...-22 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -17...-22 градус, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -7...-12 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20...-22 градус, бусад хэсгээр -17...-19 градус, өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -21...-23 градус, өдөртөө -17...-19 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -21...-23 градус, өдөртөө -15...-17 градус хүйтэн байна.

2024 оны 01 дүгээр сарын 19-нөөс 2024 оны 01 дүгээр сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 19-нд баруун болон  зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 19, 20-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -39...-44 градус, өдөртөө -27...-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -20...-25 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -9...-14 градус, бусад нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна.

ЦУОШГ

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

ХУД-ийн зарим хороодод хүйтэн ус хязгаарлах тул унд ахуйн усаа нөөцлөхийг мэдэгдэж байна
Нийгэм

ХУД-ийн зарим хороодод хүйтэн ус хязгаарлах тул унд ахуйн усаа нөөцлөхийг мэдэгдэж байна

2025/05/14
​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна
Нийгэм

​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна

2025/05/13

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ХУД-ийн зарим хороодод хүйтэн ус хязгаарлах тул унд ахуйн усаа нөөцлөхийг мэдэгдэж байна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.