• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Пүрэв, 5 сар 15, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
ХЭҮК-ын дэргэдэх Хүний эрх хамгаалагчийн хороо сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох асуудлаар гаргасан дүгнэлтээ танилцууллаа

ХЭҮК-ын дэргэдэх Хүний эрх хамгаалагчийн хороо сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох асуудлаар гаргасан дүгнэлтээ танилцууллаа

2024/01/19
- Нийгэм
0

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо ХЭҮК-ын дэргэд  ажиллаж байна.

Комисст хандан сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ирүүлсэн гомдлыг тус Хороо хуулийн дагуу холбогдох ажиллагаа хийж, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар дүгнэлтийг эцэслэж, шийдвэрлэсэн.

Хорооны дүгнэлтийг өнөөдөр /2024.01.05/ ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн, Хорооны дарга С.Дондов ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хоригдож буй сэтгүүлч Н.Өнөрцэцэгт танилцуулав.

Хорооны дүгнэлтээс дурдвал: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн иргэд, олон нийтэд мэдээлсэн мэдээ, мэдээлэл болон түүнд холбогдох баримтуудыг шинжлэн судлахад хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад мэдээ, мэдээллийг хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор төрийн байгууллага, хуулийн этгээдээс хуульд заасан аргаар олж авч, хэвлэн нийтэлж, бусдад түгээсэн нь Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлтэй байна.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хувь хүний тодорхой үйлдлүүдийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах явцад түүний хамаарал бүхий аж ахуйн нэгж буюу хуулийн этгээд болох Zarig.mn цахим сайтын Монгол Улсаас хандах хандалтыг бүхэлд нь тодорхой хугацаагаар хаасан нь иргэд, олон нийтийн мэдэх эрхийг хязгаарлаж, сэтгүүлчдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчжээ.

Н.Өнөрцэцэг нь “хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад мэдээллийг хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор төрийн байгууллага, хуулийн этгээдээс хуульд заасан аргаар хайх, олж авах, хэвлэн нийтлэх, хадгалах, бусадтай хуваалцах”, “төрийн байгууллага, албан тушаалтныг ... чиг үүргээ биелүүлэхтэй холбоотойгоор санал, хүсэлт, гомдол гаргах, хүний эрхийн зөрчлүүдийн талаар бусдад мэдээлэх” зэргээр хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагаа явуулсныхаа төлөө ялгаварлан гадуурхалтад өртөх, шүүхээр эцэслэн гэм буруутай нь шийдэгдээгүй байхад гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай мэтээр цахим орчинд нотлогдоогүй сөрөг сэтгэгдэлүүдэд өртсөн нь сэтгэл санаа, эрүүл мэндэд нь эрсдэл учруулж болзошгүй байна гэж үзлээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт “Комисс мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд байгаа болон хянан шийдвэрлэгдсэн эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэрэг, маргааны талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахгүй” гэж заасан. Иймд сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогддох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Комисс оролцох боломжгүй гэж Комиссын дэргэдэх орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо дүгнэсэн юм.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

ХУД-ийн зарим хороодод хүйтэн ус хязгаарлах тул унд ахуйн усаа нөөцлөхийг мэдэгдэж байна
Нийгэм

ХУД-ийн зарим хороодод хүйтэн ус хязгаарлах тул унд ахуйн усаа нөөцлөхийг мэдэгдэж байна

2025/05/14
​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна
Нийгэм

​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна

2025/05/13

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ХУД-ийн зарим хороодод хүйтэн ус хязгаарлах тул унд ахуйн усаа нөөцлөхийг мэдэгдэж байна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.