• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Пүрэв, 5 сар 15, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Төрийн албан хэргийг 2025 оноос кирилл болон монгол бичгээр хослуулан хөтөлнө

Төрийн албан хэргийг 2025 оноос кирилл болон монгол бичгээр хослуулан хөтөлнө

2024/01/22
- Нийгэм
0
Төрийн албан хаагчдад зориулсан Монгол бичгийн гарын авлага, Монгол бичгийн заах аргын зөвлөмж, Төрийн албан хаагчийн эх хэлний мэдлэг, чадвар, дадал гэсэн 3 багц бүтээл бэлэн болсон айна. Монгол хэлний тухай хуулийн дагуу Төрийн албан хэргийг 2025 оноос хос бичгээр хөтлөн явуулна.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 144 дүгээр захирамжаар Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг Монгол бичгийн үндэсний хөтөлбөрт тусгагдсан 4 зорилт, 69 үйл ажиллагааг 3 чиглэлд хувааж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Төрийн албан хаагчдад зориулсан Монгол бичгийн анхан, дунд, ахисан түвшний гарын авлага, багшийн номыг бэлтгэн Хэлний бодлогын зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан бөгөөд номын нээлтийг Шинжлэх ухааны академийн их танхимд /2024.01.19/ зохион байгуулжээ.
Энэхүү гарын авлагыг ашиглаж төрийн албан хаагчдаа бэлтгэж, сургаж, манлайлан ажиллахыг нийт яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Агентлагийн удирдлагуудад уриалав.
ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

ХУД-ийн зарим хороодод хүйтэн ус хязгаарлах тул унд ахуйн усаа нөөцлөхийг мэдэгдэж байна
Нийгэм

ХУД-ийн зарим хороодод хүйтэн ус хязгаарлах тул унд ахуйн усаа нөөцлөхийг мэдэгдэж байна

2025/05/14
​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна
Нийгэм

​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна

2025/05/13

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ХУД-ийн зарим хороодод хүйтэн ус хязгаарлах тул унд ахуйн усаа нөөцлөхийг мэдэгдэж байна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.