Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, Залуучууд, Биеийн тамирын яамнаас их, дээд сургуулийн багшийн чадавхыг нэмэгдүүлэх, туршлага солилцох зорилгоор БНЧУ-д зохион байгуулагддаг 1 сарын хугацаатай Багш солилцооны хөтөлбөр зарлагдлаа.
Тэтгэлэгт дараах зүйлс багтана. Үүнд:
- Сургалтын төлбөр
- Амьжиргааны зардал
- Дотуур байр (өглөө, өдөр, оройн хоол багтана)
Тэтгэлэгт дараах зүйлс багтахгүй болохыг анхаарна уу. Үүнд:
- Олон улсын тээврийн зардал
- Виз олголттой холбоотой зардал
- Даатгал
Тавигдах шаардлага
- Дээд боловсролын байгууллагад багшаар ажилладаг байх.
- Англи хэлний В2 түвшний мэдлэгтэй байх
Гурав. Бүртгэл
Бүртгэл 2023 оны 11 дүгээр сарын 24-нөөс 2024 оны 02 сарын 23-ны өдрийг хүртэл цахимаар явагдана.
- Бүртгэлийн талаарх лавлагаа, мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны яамны 7012-0939 утсаар авч болно.
- Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.meds.gov.mn/post/134289?fbclid=IwAR00Gx_KiinVk7kE7n2ZmpjH2y_TGLzi8nEbAt98BIQRu3C9WEjs_RXMZVc холбоосоор үзнэ үү.