• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Пүрэв, 5 сар 15, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Статистик: 5 хүн тутмын нэг нь хорт хавдрын шалтгаанаар нас барж байна

Статистик: 5 хүн тутмын нэг нь хорт хавдрын шалтгаанаар нас барж байна

2024/01/30
- Нийгэм
0

Жил бүрийн 2 дугаар сарын 04-ний өдрийг "Хавдрын эсрэг анхаарал хандуулах Дэлхийн өдөр" болгохыг уриалдаг. Тус өдрийг угтан ХСҮТ-өөс өнөөдөр хавдрын өвчлөлийн төлөв байдлын талаарх 2023 оны тайлан мэдээг танилцуулав.

Дэлхийн 185 улс орны хорт хавдрын өвчлөл нас баралтын тоон  мэдээнээс харахад, Хөх, түрүү булчирхай, уушги, бүдүүн шулуун гэдэс, умайн хүзүү гэсэн таван төрлийн хавдар эхний тавд байхад Монгол улсын хорт хавдрын өвчлөлийн бүтэц нь элэг, ходоод, уушги, улаан хоолой, умайн хүзүү гэсэн бүтэй байна. Энэ дундаа элэгний хавдрын өвчлөлөөр Монгол Улс 185 улс орноос нэгдүгээрт орж байна.

Монгол Улсад 2023 онд хорт хавдрын өвчлөлийн 7244 шинэ тохиолдол, хавдрын шалтгаант нас баралтын 4556 тохиолдол бүртгэгдсэн.

Нийт нас баралтын 5 хүн тутмын нэг нь хорт хавдрын шалтгаантай гэсэн үг юм. Хавдрын шалтгаанаар 1 жил хүрэхгүй хугацаанд нас барж байгаа нь нас баралтын 62 хувийг эзэлж байна.  Энэ үзүүлэлт нь өмнөх онтой харьцуулахад 4 хувиар буурсан.

Хавдар нь харьцангүй төгс эдгэрсэн буюу 5-аас дээш жил амьдарч буй, хяналтад байгаа хүмүүсийн үзүүлэлт 43.3 хувийг эзэлж байна. Өмнөх жилтэй харьцуулахад 1 хувиар нэмэгдсэн.

Нийт бүртгэгдсэн шинэ тохиолдлын 65 хувь нь хожуу шатанд буюу төгс эмчлэгдэх боломжгүй шатандаа оношлогдож байна. Энэ жил 5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Шинээр оношлогдсон 7244 хүний 87 хувийг 45-аас дээш насныхан эзэлж байна.

Өвчлөлийн бүтцээр, Элэгний хорт хавдар 32.8 хувь, Ходоодны хавдар 17 хувь, умайн хүзүүний хавдар 5.9 хувь, улаан хоолойн хавдар 4.9 хувь, бусдад байрлалын хавдар 32.5 хувийг эзэлж байна.

 Энэ жилийн хорт хавдрын эсрэг өдрийг "Хавдаргүй ирээдүйн төлөө бүгдээрээ эрх мэдэл, манлайллаар нэгдэцгээе" уриаг дэвшүүлж байгаа бөгөөд хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлс, эрүүл мэндийн талаарх олон нийтийн ойлголт мэдээллийг сайжруулах, эрүүл хэв маягыг хэвшүүлэхэд уриалсан нөлөөллийн арга хэмжээнүүдийг хүн бүр, байгууллагууд өөрсдийн хэмжээнд хийж хэрэгжүүлэхийг уриалж байгаа юм.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

ХУД-ийн зарим хороодод хүйтэн ус хязгаарлах тул унд ахуйн усаа нөөцлөхийг мэдэгдэж байна
Нийгэм

ХУД-ийн зарим хороодод хүйтэн ус хязгаарлах тул унд ахуйн усаа нөөцлөхийг мэдэгдэж байна

2025/05/14
​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна
Нийгэм

​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна

2025/05/13

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • АТГ: Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнг мэдүүлэг өгөхийг мэдэгдсэн

    АТГ: Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнг мэдүүлэг өгөхийг мэдэгдсэн

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ХУД-ийн зарим хороодод хүйтэн ус хязгаарлах тул унд ахуйн усаа нөөцлөхийг мэдэгдэж байна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.