Энэ сарын 15-наас эхлэн Улаанбаатар-Хөх хот, Хөх хот-Улаанбаатар чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг даваа, баасан гараг бүр аялахаар болсон. Тасалбарын үнийг том хүн нэг талдаа 627 200 төгрөг, хүүхэд 492 300 төгрөг байхаар тогтоосон талаар мэдээлэл олон нийтэд хүрсэн нь хэт үнэтэй байна гэх иргэдийн шүүмжлэлд өртсөн юм. Энэ асуудалд өнөөдөр УБТЗ-аас албан ёсны тайлбар хийж, "Улаанбаатар-Хөх хот чиглэлд хоёр талдаа 627,200, хүүхэд 492,300 төгрөгөөр зорчино. Нэг талдаа гэж ташаа мэдээлэл гарсан байна" гэж мэдэгдлээ.