Монголын хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчин ОУХ-ний мастер Б.Мөнхзаяа БНСУ-ын Сөүл хотод 2024 оны 3 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан Сөүл-Олон Улсын марафон гүйлтийн тэмцээнд 2:24:45 цагийн амжилтаар Монгол улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, “Парис-2024” олимпод оролцох Монголын баг тамирчдын эрхийг нэгээр нэмлээ.