Монгол Улс өнгөрсөн 2023 онд нийт 640 мянган жуулчид ирснээр хамгийн их жуулчин хүлээн авсан түүхэн жил болж өнгөрлөө. Түүнчлэн өнгөрсөн оны II,III улирал буюу дулааны улиралд ирсэн жуулчид нийт жуулчдын 70%-ийг эзэлсэн судалгаа гарчээ.
Энэ жил ч мөн адил аяллын улирал наашилсан энэ үед манай орныг зорих жуулчдын хөл хөдөлгөөн нэмэгдсээр байна. Уудам цэлгэр тал, цэнгэг агаар эхлэл төгсгөлгүй унаган байгалийг зорин ирэх жуулчид мөн монгол үндэсний хоолыг идэж үзэх сонирхол тун их байгаа гэжээ. Монгол үндэсний хоол болох хуушуур, бууз, гурилтай шөл, хорхогыг тэд амтархан идэж байгаа ч тэр дундаа Талын Монгол брэндийн борцтой хоолнуудыг амтархан идсэн тухай сэтгэгдлээ хуваалцлаа.
Манай оронд ирж буй жуулчдын 66 хувь нь байгалийн сайхан, монгол орны газар нутагтай танилцах гэж ирдэг гэсэн судалгаа гарчээ. Харин 51 хувь нь адал явдалт болон тусгай аялал сонирхон ирдэг аж. Хамгийн их жуулчдыг татдаг зүйл бол монгол орны уламжлалт хоол билээ. Монгол орноор аялаад буцаж байгаа жуулчид борцтой хоол идээд ихэнх нь сэтгэл өндөр буцдаг бөгөөд ойрын таван жилдээ эргэн ирж дахин борц идэх магадлал тун өндөртэй байгаа гэнэ.
Бид дэлхий дээрх цорын ганц нүүдэлчин түмэн гэж нэрийддэг. Түүхийн урт удаан цаг хугацааны туршид Төв Азийн нүүдлийн соёл иргэншлийг бүтээлцсэн олон нүүдэлчин угсаатан, ард түмэн байсны зарим нь устаж уусаад, нөгөө зарим нь суурин соёл иргэншилд шилжсэн тул өдгөө нүүдлийн соёл иргэншлийн эртний сонгодог загварыг орхиж гээлгүй авч ирсэн нь зөвхөн бидний монгол түмэн болоод байгаа юм.
Монголчуудын хувьд нүүдэл нь малчин хүн малынхаа ашиг шимд шүтэн, малынхаа аяыг даган нүүж амьдардаг. Мал нь байгалийнхаа аяыг даган түүнд идээшин дагаж, үйлдвэр угсааны онцлог шинжээ хадгалан өсөж үрждэг. Онгон байгалиас идээшилсэн малын гаралтай бүтээгдэхүүнүүд тэр дундаа борц нь амт чанарын хувьд эргэлзэх зүйлгүй тал нутгийн салхиар боловсордог тул тухайн нутгийнхаа иргэдийн ядаргааг тайлах, тааламжит хүнс болон бүтээгддэгээрээ онцлог юм.
Нүүдэлчин монголчуудын гол хүнс болох борц нь хэчнээн удаан хадгалж болох уриншуулж хатаасан мах бөгөөд олон зуун жил уламжлан ирсэн монгол үндэстний өвөрмөц хүнс юм. Муудаж ялзрахгүй, чанараа алдахгүй, шим шүүсээ дотроо агуулж байдаг борцыг жилийн дөрвөн улирлын турш идэж болдгоороо онцлогтой. Борц хөнгөн жинтэй учир холын аян замд болон гаднын орныг зорьсон эх орныхоо хоолыг санагалзаж буй хэн нэгэндээ явуулахад хамгийн тохиромжтой хүнс юм.
Энэ хүрээнд Талын Монгол брэндийн 4 төрлийн борцтой хоол хэрэглэгч, аялагч, гаднын жуулчдын хэдийнээ танил бүтээгдэхүүн болоод буй юм. Монгол хүний хэрэглэж заншсан уламжлалт хоолны жорыг хүний биед шингэдэггүй ямар нэг төрлийн химийн нэмэлтгүйгээр баяжуулан үйлдвэрлэсэн тус бүтээгдэхүүнүүд гаднын жуулчдын сонирхлыг татсан бүтээгдэхүүн болоод багагүй цаг хугацааг элээжээ. Мөн найрлагадаа Шүдэн уулсын жамц давсаар амтлан дотоодын үйлдвэрийн гоймонгоор баяжуулдаг тул хүний биед сөрөг нөлөөгүй. Хаана ч аваад явах боломжтой, олон улсын технологи стандартын дагуу үйлдвэрлэгдсэн ЭКСПОРТЛОХ БОЛОМЖТОЙ АНХНЫ УЛАМЖЛАЛТ ХООЛ юм.