Хотын дарга Х.Нямбаатар: Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн өмчид бүртгэнэ. Маргааш НИТХ-ын хурлаар асуудлыг хэлэлцэж, НИТХ зөвшөөрвөл Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэл дангаараа эзэмшдэг болно. Цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг иргэн, 49 хувийг нийслэл эзэмшдэг. Гэвч Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрыг өндөр үнээр худалдсан, орлогыг нийслэлд хуваарилаагүй, зардлын дийлэнхийг хотын төсвөөс гаргадаг гэж үзэн, тус компанийг 100 хувь эзэмших санал гаргасан.