Сар шинийн баярын амралтын өдрүүд богино байгааг иргэд шүүмжилж цагаан сар, наадам гэх үндэсний томоохон баяруудаар урт хугацаанд амрах саналыг гаргаад буй. Тэгвэл уг саналд иргэдийн өргөдлийг цуглуулж эхэлжээ. Нийтийн өргөдлийн "D-Parliament" цахим системд иргэн С.Чулуунпүрэв "Цагаан сарын баярын амралтыг нэмэх, зарим баярын өдрийг хасах" өргөдлийг санаачилж, одоогийн байдлаар 1127 хүн гарын үсэг зуржээ.
Өргөдөл
ЦАГААН САРЫН АМРАЛТЫГ НЭМЭХ (ЗАРИМ БАЯРЫН ӨДРИЙГ ХАСАХ) /Нийлбэрийн чанарыг өөрчлөхгүйгээр нэмэгдэхүүний байрыг солих нь/ Монголчууд жилд 16 хоног амарч байгаа нь дэлхийн дундажтай ойролцоо үзүүлэлт ажээ. https://ikon.mn/n/3bul Монгол Улсад баярын амралтын өдрийг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар зохицуулдаг ба энэ хуулийн дагуу бүх нийтээр жилд 16 өдөр амардаг. Энэ нь: ????01.01 - Шинэ он ????1, 2, 3 сард - Цагаан сарын Шинийн 1, 2, 3 ????03.08 - ОУ-ын эмэгтэйчүүдийн өдөр ????06.01 - Хүүхдийн баяр ????6 сард - Бурхан багшийн Их дүйчин өдөр ????7 сарын 10, 11, 12, 13, 14, 15 - Наадам ????11 сард - Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн Монгол бахархлын өдөр ????11.26 - Бүгд найрамдах улс тунхагласан өдөр ????12.29 - Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдөр болно. Эдгээрээс үндэсний түүх соёл, уламжлал ёсондоо тааруулж нийцүүлүүштэй нь Цагаан сарын баярын амралт мөн. Одоогийн хуулиар Цагаан сараар зөвхөн шинийн 1, 2, 3-ны өдөр амарч байгаа билээ. Гэтэл Битүүний өдөр бол Монголын хэв заншил ёсоор Цагаан сарын нэг өдөр мөнөөсөө мөн бөгөөд монгол айл гэр болгоны хамгийн их ажилтай өнждөг өдөр билээ. Төрийн үүрэг бол ард түмэндээ үйлчлэн зохицуулах, тэдний хүсэл зоригийг илэрхийлэх ба ингэхдээ үндэснийхээ түүх соёл, уламжлал заншлыг даган баримтлах, түүнд нийцүүлж тохируулах учиртай. Иймд уламжлал соёлоо дээдлэн баримтлах, Улаанбаатар хотын авто замын ачаалал болон иргэдийн орон нутагт зорчих хөдөлгөөн, аюулгүй байдал зэрэг олон талыг бодолцон Цагаан сарын баярын амралтыг 6-10 хоног байх ба зарим амралтын өдрийг хасах, ингэхдээ одоогийн амралтын өдрийн тоонд бариулан зохицуулж хуульчлах талаар өргөдлийг үүгээр гаргаж байна.