Цахимаар хүсэлтээ илгээснээр зөвшөөрөл шаардахгүй эхлэх боломжтой үйлчилгээний ЖАГСААЛТ: 

Admin
2023/11/09
Иргэн Та нийслэл хотод дараах 86 төрлийн үйлчилгээ, бизнесийг эрхлэх гэж байгаа бол E-Mongolia-д нэвтрэн Нийслэлийн үйлчилгээ хэсэгт хандаж өөрийн эрхлэх үйлчилгээний ерөнхий мэдээллийг цахимаар илгээсэн л бол ямар нэгэн хариу хүлээлгүй, шийдвэр зөвшөөрөл шаардлаггүйгээр үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжийг олгож байна. Нийслэл хотын худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн 11 чиглэлийн 86 төрлийн үйлчилгээ эрхлэхэд өнөөдрөөс эхлэн төрийн байгууллага хэсэн, түгжрэл төвлөрөл үүсгэн, хүнтэй харилцаж, хүнд сурталд бухимдаж, цаг, мөнгөө үрж, урт хугацаанд хүлээж байх шаардлаггүй боллоо. Цахимаар хүсэлтээ илгээгээд зөвшөөрөлгүйгээр эхлэх боломжтой үйлчилгээний ЖАГСААЛТ: Худалдаа: Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ Төрөлжсөн барааны дэлгүүр Улирлын чанартай, түр сүүдрэвчтэй худалдаа Агуулах дэлгүүр Бөөний худалдааны төв Хүнсний бус барааны зах, худалдааны төв /барилгын материал, мод автотехникийн, төрөлжсөн барааны г.м/ Их дэлгүүр Хайпермаркет Бутик Үзүүлэнгийн танхим Дахивар худалдан авах цэг Аутлет Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ: Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны түр цэг Баар (Паб, лоунж) Кофе шоп Кафе Хүргэлтийн хоолны үйлчилгээ Баар /Диско клуб/ Баар /Тайчих клуб/ Баар биллиард Баар /Дэлгэцийн гольф, автомат тоглоом/ Баар /боулинг/ Баар /Спорт/ Кейтеринг буюу захиалгат хоол үйлчилгээ Ахуйн үйлчилгээ: Үсчин Гоо засал Алжаал тайлах төв /иллэг/ Нийтийн халуун ус Хумс засал Айл гэр, албан байгууллага цэвэрлэх үйлчилгээ Айл гэр, албан байгууллага нүүлгэх үйлчилгээ Саун Хими цэвэрлэгээ, угаалга Алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар Нүдний шил захиалга, засвар Хувцас захиалга, засвар Эд бараа түрээслэх үйлчилгээ Гэрэл зураг, дүрс бичлэгийн үйлчилгээ Гутал засвар Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар Цоож, түлхүүр, засвар Цаг засвар Цүнх засвар Гэр ахуйн тавилгын засвар Зочлох үйлчилгээ: Дэн буудал Амралтын газар Жуулчны бааз Гэр буудал Чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ: Фитнес, спиннинг Аэробик, иог, бүжгийн клуб Бассейн Биллиард Боулинг Авто үйлчилгээ: Автомашины доторлогоо Авто засвар /агрегат, кузов/ Автомашины угаалга Авто машин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг, аккумлятор, гоёл чимэглэл, дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа Дугуй засвар Авто зогсоол /битүү/ Тоглоомын төв: Цахим тоглоомын газар Хүүхдийн тоглоомын төв Соёл урлагийн үйлчилгээ: Соёл урлагийн /дуу, хөгжим, бүжиг, драма, кино, загвар, хөтлөгч, жүжигчин, тайзны яриа, илтгэх урлаг, уран зураг, фото зураг, төрөл бүрийн хатгамал, нүүр будаг, хувиргалт/ сургалтын газрын үйл ажиллагаа Дэлгэцийн болон дүрс бичлэгийн бүх төрлийн кино үзвэрийн газруудын үйл ажиллагаа Соёлын төв, үзвэр үйлчилгээний газар Үйлдвэрлэл: Хүнсний бусад үйлдвэрлэл Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл Гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл Хүүхдийн хоол тэжээлийн үйлдвэрлэл Исгэлт, амтат ундаа үйлдвэрлэл Уламжлалт аргаар боловсруулсан цагаан идээний үйлдвэрлэл Өндөгний үйлдвэрлэл Хөнгөн үйлдвэрлэл Галын дүгнэлт: Галын дүгнэлт сунгуулах Галын дүгнэлт шинээр авах Иргэн өөрийн болон компанийнхаа бүртгэлээр E-Mongolia-д нэвтэрч, "нийслэлийн үйлчилгээнүүд" гэсэн ангиллаас сонгон хүсэлтээ илгээнэ. “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ын 10.2-т зааснаар 3-аас дээш удаа журам зөрчсөн, хууль тогтоомж, стандарт, тавигдах шаардлагыг хангаагүй, зөрчил арилгах үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд л хяналт шалгалтын дүн, эрх бүхий байгууллагуудаас ирүүлсэн саналыг үндэслэн үйл ажиллагаа явуулах эрх цуцлагдана. Цахимаар үйлчилгээ үзүүлэх систем нь авлигын эсрэг засгийн газрын бодлогын нэг бодит алхам, хүн биш хууль засаглах, хүнд суртлыг халж технологи үйлчлэх шийдэл юм. E-Mongolia, цахим технологийн шийдэл нь зөвхөн ажлын цагаар бус 7 хоногийн бүх өдөр 24 цагаар тасралтгүй үйлчилнэ.

Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна Өчигдөр
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… 2026/11/04
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… 2026/11/04
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27