Гэрлэлт цуцлах шийдвэр гарсан бол хүүхдийн тэтгэлгийн асуудлыг заавал хамтад нь шийдвэрлэхээр төсөлд тусгав

Admin
2023/11/09
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны (2023.11.07) хуралдаанаар Засгийн газраас 2023 оны арван нэгдүгээр сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсад гэр бүлийн маргааныг оновчтой шийдвэрлэх, гэр бүлийн гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал нэн чухал болоод байгаа гэлээ. Нэн тэргүүнд хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэй; эсхүл бага насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх; хөгжлийн бэрхшээлтэй ахмад настан; хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зарчмыг баримталжээ. Түүнчлэн хуулийн төсөлд эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалахад илүүтэй анхаарч боловсруулсан байна. Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, цус ойртолтоос урьдчилан сэргийлэх зорилгоор садан төрлийн хүмүүсийн хоорондын гэрлэлтийг хориглож, дезоксирибонуклейн хүчил /ДНХ/-ийн шинжилгээнд хамрагдах боломжийг төсөлд тусгасан байна. 2014-2022 оны хооронд эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлээгүй буюу хамтран амьдарч байх хугацаанд 22.924 хүүхэд шинээр мэндэлсэн байна. Хуулийн төсөлд хамтран амьдрагчийг тодорхойлж, тэдгээрийн хамтын амьдралын явцад болон хамтын амьдрал дуусгавар болох тохиолдолд эдлэх эрх, хүлээх үүрэг, ийм харилцаанаас төрсөн хүүхдийн эрх,  хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах зохицуулалтыг тусгажээ. Гэрэлт цуцалсан шүүхийн шийдвэрүүдээс 50 шийдвэрийг түүвэрлэн авч үзэхэд гэрэлт цуцлах болсон шалтгаанд “таарамжгүй харилцаа” 76 хувь, “архидалт” 12 хувь, “тусдаа амьдарч байгаа” 8 хувь, “гэр бүлээс гадуурх харилцаа” 2 хувь, “гэр бүлийн хүчирхийлэл” 2 хувийг тус тус эзэлж байгаа гэх тоо баримт байна. Гэрэлт цуцлах шалтгааны дийлэнхийг гэрлэгч хоорондын таагүй харилцаа эзэлж байгааг тэмдэглэв. Төслөөр гэрлэгчдийн эрх, үүргийг нарийвчилсан бөгөөд үүргээ биелүүлээгүйн улмаас нөгөө талын эрх, нэр төр, алдар хүндэд хохирол учруулсан тохиолдолд Иргэний хуульд заасны дагуу гэм хорын хохирол төлүүлэх нэхэмжлэл шүүхэд гаргаж болох зохицуулалтыг тусгасан байна. Гэрлэлтийн гэрээ нь гэрлэгч тус бүрээс өрхийн төсөв, зардлыг хариуцах журам, гэрлэлтийг цуцалсан нөхцөлд ноогдох эд хөрөнгийг тодорхойлох, эд хөрөнгийн эрхтэй холбогдсон бусад нөхцөлийг Иргэний хуульд нийцүүлэн байгуулах иргэний эрх зүйн гэрээ болохыг хуулийн төсөлд томьёолжээ. Тус гэрээгээр гэрлэгчдийн эрх ашгаа хамгаалах, гэр бүлийн харилцаанд мөн гэрэл цуцалсан тохиолдолд эд хөрөнгийн эрхээ хамгаалах боломжийг бий болгосон байна. Хуулийн төсөлд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг хариуцлагыг нарийвчилсан бөгөөд хүүхдээс тусдаа амьдарч байгаа эсэхээс үл хамааран хүүхдийн өмнө хүлээх эцэг, эхийн үүрэг хариуцлагыг хамтран хүлээх зарчмыг тодорхой зохицуулжээ. Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эд хөрөнгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулах зохицуулалтыг мөн тусгасан байна. Шүүх гэрлэлт цуцлах шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эсэхээс үл хамаарч хүүхдийн тэтгэлгийн асуудлыг заавал хамтад нь шийдвэрлэхээр төсөлд тусгасан байна. Мөн гэрлэлт цуцлалт дуусгавар болсон харилцаанд хүүхэд болон гэр бүлийн гишүүдийн авах тэтгэлгийн хэмжээг өөрчилж, тэтгэлэг авагч болгон тэтгэлэг төлөгчийн нөхцөл байдалтай уялдуулж, эрх бүхий байгууллагаас батлах аргачлалын дагуу шүүх шийдвэрлэхээр шинэ зохицуулалтыг тусгасан байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг явуулах үед гишүүд хууль санаачлагчаас хуулийн төслийн үзэл баримтлалын талаар асуулт асууж, үг хэлж болох зохицуулалттай. Талууд ямар нэг маргаангүйгээр гэрлэлтээ цуцлахаар харилцан тохиролцсон тохиолдолд заавал шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай эсэхийг тодруулсан гишүүний асуултад ажлын хэсгээс хариулт өгөхдөө “Төслийн 12 дугаар зүйлд “Гэрлэлтийг захиргааны журмаар цуцлах” зохицуулалтыг тусгасан” гэв. Тодруулбал, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй гэрлэгчид энэ тухай хүсэлтээ тус тусдаа бичгээр гаргаж, иргэний улсын бүртгэлийн байгууллага, эсхүл хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт бүртгүүлэх юм байна. Уг хүсэлтийг хянан үзэж, 21 хоногийн дотор гэрлэлтийг цуцалж болохоор хуулийн төсөлд тусгажээ. Төслийн 9.4-т “Гэрлэгчдийн хэн нэгний буруутай үйлдлээс шалтгаалж гэрлэлт цуцалсан нь нөхөр, эсхүл эхнэрийн эрх, нэр төр, алдар хүндэд хохирол учруулсан бол Иргэний хуульд заасны дагуу хохирогч тал гэм хорын хохирол нөхөн төлүүлэх нэхэмжлэл шүүхэд гаргах эрхтэй” гэсэн заалтад гэрлэгчдийн хэн нэг нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, үүнээс үүдэн эрх, нэр төр, алдар хүндэд хохирол учирсан тохиолдолд хохирогч тал нь гэм хорын хохирол нөхөн төлүүлэх нэхэмжлэл үүсгэх эрхтэй болно гэдэг хариултыг өгөв. Хэлэлцэж буй төслөөр дээрх төрлийн нэхэмжлэл гаргах эрхийг нь нээж өгсөн, харин нэхэмжлэлийг Иргэний хуулиар шийдвэрлэх юм байна. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх буюу 85.7 хувь нь хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ .

Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд … 19 цагийн өмнө
Солонгост сургууль төгсөгчдийн холбоо Удирдлагын академитай … 20 цагийн өмнө
Н.Алтанхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийг буцаасан шалтгаа… 20 цагийн өмнө
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, … Өчигдөр
Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуу… Өчигдөр
Говьсүмбэр аймагт гамшгаас хамгаалах компанд-штабын сургууль… 2026/03/11
Солонгост сургууль төгсөгчдийн холбоо ХЭҮК-тэй хамтран ажилл… 2026/03/11
Ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна 2026/03/11
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл ү… 2026/03/10
АПУ ХК ложистикийн дэд бүтцийг шинэ шатанд гаргах 3 дах авто… 2026/03/09
Мартын 8-нд 139 хүн эрүүлжүүлэгдэж, гэр бүлийн хүчирхийллийн… 2026/03/09
Цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг он… 2026/03/09
Цалинтай ээжийн 50 мянгыг 500 мянга хүргэх өргөдөлд 70342 хү… 2026/03/09
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурий… 2026/03/09
Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн өртөтгөлийг 30 тэрбумаа… 2026/03/05
Б.Даваадалай: Монгол Улсын хөгжлийн хөдөлгүүр бол хүн төвтэй… 2026/03/05
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх, ху… 2026/03/04
Т.Аубакир: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгж… 2026/03/04
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж,… 2026/03/04
ТАНИЛЦ: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хув… 2026/03/04