Цахим залиланд өртсөн дуудлага ирсэн даруйд мөнгө шилжих хөдөлгөөнийг шуурхай царцаах арга хэмжээ авна

Admin
2023/11/13
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр 2023 оны 11 сарын 13-ны өдөр Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төвд ажиллав. Сүүлийн жилүүдэд цахим гэмт хэргийн хохирогч болсон иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Иргэд цахим луйвар, залиланд өртөж, хохирогч болсны дараа биш, өмнө нь урьдчилан сэргийлэх, хувийн мэдээллээ алдсан, цахим гэмт хэргийн хохирогч болох эрсдэл үүссэн даруйд арга хэмжээ авч таслан зогсоох зорилготойгоор Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, өнөөдөр нээлтийн үйл ажиллагаа боллоо. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд цахим залилан, цахим халдлага, цахим мөрийтэй тоглоом гэсэн 3 төрлийн гэмт хэрэг эрс нэмэгдэж байна. Энэ төрлийн цахим гэмт хэргээс болж хохирсон иргэдийн хохирол мөнгөн дүн болон тоон дүнгээр ч нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд залилангийн гэмт хэрэг 14085 бүртгэгдсэнээс цахим орчинд үйлдэгдэж байгаа нь 97 хувийг эзэлж байна. 2018 онд манай улсад нийт 590 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2022 онд 7708 цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл сүүлийн 5 жилийн хугацаанд цахим залилангийн гэмт хэрэг 15 дахин нэмэгдсэн. Үүнээс үүдсэн иргэдийн хохирол ч дагаад эрс өслөө. Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил бол гэмт хэрэгтэй тэмцэх ажлын тэргүүн эгнээнд тавигдаж байгаа. Бид “Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх” байдлаар энэ төрлийн гэмт хэргийг дийлэхээргүй байгаа. Тиймээс урьдчилан сэргийлэх ажилд түлхүү анхаарч өнөөдөр энэ төвийг нээж байна. Энэ төвийг нээхийн гол агуулга нь цагдаагийн байгууллага цахим гэмт хэрэгт өртсөн иргэдийн дуудлага мэдээллийг авсан даруйд тухайн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг цааш нь гэмт этгээд ашиглах боломжийг шуурхай таслан зогсооход гол цөм нь оршиж байгаа” гэлээ. Иргэн та цахим залиланд өртлөө гэдгээ мэдсэн даруйд 102 дугаарын утсанд шуурхай хандах эсвэл Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв цахим Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс - Cyber crime division of NPA Mongolia хуудсанд өөрийн цахим халдлагад өртсөн талаарх мэдээллээ даруй хүргүүлнэ. Энэ тохиолдолд цагдаагийн байгууллага, банкнууд болон прокурорын байгууллагатай хамтран тухайн гарсан мөнгийг шуурхай царцаах арга хэмжээ авах юм. Ингэснээр энэ төрлийн цахим гэмт хэргийг 50 хувь бууруулж чадна гэж үзэж байгаа аж.

Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна Өчигдөр
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… 2026/11/04
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… 2026/11/04
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27