Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Европын Парламентын 16 дугаар зөвлөлдөх уулзалтын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Admin
2023/11/16
Уулзалтад Европын Парламентын гишүүн, Европын парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга ноён Томаш Здеховски тэргүүтэй, Парламентын гишүүн Фулвио Матучелло, Ралф Зийкац нар болон бусад албаны хүмүүс, Монголын талаас Элчин сайд Л.Болд, ХНХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Хишигбаяр, Хөдөлмөр, эрхлэлт, ажлын байрыг дэмжих хэлтсийн дарга Б.Алтантулга, Гадаад Хамын ажиллагаа, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга З.Хүслэн нарын албаны хүмүүс оролцлоо. Уулзалтаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт Европын Холбооны дэмжлэгтэй хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээний үр дүнгийн талаар сайд танилцуулсан. Тухайлбал, Монгол Улсад “Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл 2021 оноос хэрэгжиж байна. Төслийн хүрээнд хийсэн төсвийн дэмжлэгээр хөдөлмөр, эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, мэргэжлийн боловсрол, сургалтын болон “Халамжаас хөдөлмөрт” зорилтын хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн салбарын шинэчлэлийг шалгуур үзүүлэлттэй уялдуулан хэрэгжүүлж байна. Мөн Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын суурь конвенциудын хэрэгжилтийг хангах тайлан боловсруулах чиглэлээр “Зохистой хөдөлмөр ба худалдаа” төслийг хэрэгжүүлж байна. TAIEX-INTPA түншлэлийн хүрээнд Европын хэд хэдэн орны тэтгэврийн шинэчлэл нэвтрүүлсэн туршлагаас судлах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлаар техник туслалцааны дэмжлэг үзүүлсэн нь чухал ач холбогдолтой байсныг онцоллоо. Монгол Улсын иргэд олноор оршин суудаг 6 улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулсан. Одоогоор Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээрийг хийж байгаа бол Шведийн Вант Улс, Австрали, БНСУ, Япон улсад хэлэлцээр хийх санал тавиад байгаа юм. Европын холбооны улсуудад оршин суудаг Монгол Улсын иргэдийн нийгмийн баталгааг хангахаар байгуулсан хэлэлцээрийн хэрэгжилт болон шинээр байгуулах хэлэлцээрт анхаарч, дэмжин ажиллахыг сайд хүслээ.

Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна Өчигдөр
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… 2026/11/04
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… 2026/11/04
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27