Нарны зам буюу Ахмадын хорооллыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох зам тавина

Admin
2023/11/24
Нарны зам буюу Ахмадын хорооллын зүүн талын замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох нэг км урттай, далан дагасан авто замын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна. Гэр хороолол дундуур тавих тус замын трасст 39 нэгж талбар өртөж байгаа бөгөөд далан дагуу цэвэр усны гол магистрал шугам байдаг аж. Цэвэр усны магистрал шугамын аюулгүй байдлыг хангаж, хүчитгэл хийн, асфальтан хучилттай зам тавихаар 2022 оны арванхоёрдугаар сард төсвийн магадалгааг хийжээ. Тус төсөвт газар чөлөөлөлтийн зардал ороогүй бөгөөд дүүргийн удирдлагууд газар чөлөөлөлтийн зардал, бүтээн байгуулалтын төсвийг бүрэн шийдэж өгөхийг Хотын даргаас хүслээ. Хотын дарга Х.Нямбаатар “2023 оны 12 сарын 5-нд НИТХ нийслэлийн 2024 оны төсвийг хэлэлцэнэ. Төсөвт  уг замын бүтээн байгуулалтын төсвийг шийдвэрлэх аж. Замын трасст өртсөн айлуудын газар чөлөөлөлтийн үнэлгээг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаар гаргуулж, нийслэл, дүүрэг хамтран газар чөлөөлөлт хийнэ. Хүйтний улиралд худалдан авах ажиллагаагаа хуулийн дагуу зохион байгуулж, газар чөлөөлөлтийн хэлэлцээрээ хийн, ирэх оны гуравдугаар сарын 15-наас гүйцэтгэлийн ажлаа эхлүүлж, бүтээн байгуулалтаа цагт нь дуусгах хэрэгтэй. Гол нь УСУГ-ын харьяа цэвэр усны магистрал шугамуудыг сайтар хүчитгэж, хамгаалах хэрэгтэй”-г мөн хэлэв. Тухайн орчмын өрхүүд далан дагаж, ойролцоох сургууль, цэцэрлэг рүү алхдаг бөгөөд зундаа Нарантуул худалдааны төв рүү чиглэсэн автомашинуудаас тоосжилт ихээр үүсдэг байна. Тиймээс авто замын хоёр талаар явган хүний зам, гэрэлтүүлэг, ус зайлуулах шугамыг цогцоор нь хийхээр төлөвлөжээ. Харин даланг хамгаалж, хайс, хашлага хийх юм. Баянзүрх дүүргийн гурван хороог хамарсан, 40 мянга гаруй айл өрхөд чухал ач холбогдолтой уг зам ашиглалтад орсноор тухайн орчмын түгжрэлийг бууруулахад нөлөөтэй гэж дүүргийн удирдлагууд үзэж байгаа аж.

Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна Өчигдөр
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… 2026/11/04
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… 2026/11/04
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27