БНСУ-д гэрээний ажилтнаар зуучлан ажиллуулна гэх хуурамч зар мэдээллээс болж иргэд хохирсоор байна

Admin
2023/11/28
Сэрэмжлүүлэг мэдээ: Сүүлийн үед E9, E7, Е8, Е10 визний ангиллаар БНСУ-д гэрээний ажилтнаар зуучлан ажиллуулна гэсэн зар мэдээллээс болж иргэд хохирсоор байна. Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу БНСУ-д Хөдөлмөрийн гэрээт ажилтан /Е-9 визтэй/ илгээх чиг үүргийг Монгол Улсын Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газар хариуцан ажилладаг. Иймд иргэд та бүхэн БНСУ-д хууль ёсоор ажил хөдөлмөр эрхлэхийг зорьж байгаа бол холбогдох хууль, дүрмийг судалж, эрх бүхий төрийн байгууллагад хандаж, хууль бус худал зар мэдээлэлд автахгүй, аливаа мэдээллийг сайтар нягталж, цаг хугацаа, эд хөрөнгөөр хохирохгүй байхыг БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс албан ёсоор анхааруулж байна. БНСУ-д хууль ёсоор ажиллах зөвшөөрөл бүхий визний төрлүүдийн талаарх мэдээлэлтэй танилцана уу. БНСУ-д ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэд E7, Е8, Е10 визний ангилалтай холбоотой дараах мэдээлэлтэй танилцана уу? БНСУ-д гадаад улсаас тусгай ур чадвар бүхий ажиллах хүчний Е-7, богино хугацааны улирлын чанартай ажиллах хүчний Е-8, далайн ажилтанд олгох Е-10 виз олгодог. E7 буюу тусгай ур чадвартай боловсон хүчний визний ангилалд нийт 87 төрлийн мэргэжил байдаг. E-7-1 /Мэргэжлийн боловсон хүчин/ 67 төрөл, E-7-2 /Боловсон хүчин/ 9 төрөл, E-7-3 /Ур чадвартай мэргэжилтэн/ 8 төрөл, E-7-4 /Оноот системийн ур чадвартай ажиллах хүч/ гэсэн төрлүүд байдаг. Е-7 визний 87 төрлийн ажлын байрнаас манай улсын иргэдэд Е-7-3 виз хамгийн тохиромжтой. Энэ визээр зөвшөөрдөг 8 төрлийн аль нэг мэргэжлээр ур чадвар эзэмшсэн боловсролын гэрчилгээтэй, 2-оос дээш жил салбартаа ажилласан туршлагатай байх шаардлага тавьдаг, ажлын байрны хувьд олдоц ихтэй, ажлын байрны төрөл нь манай улсаас ажиллах хүч авах боломжтой хувилбар юм. Тусгай ур чадвартай ажиллах хүчний виз хүсэх журамд заасан анкет, Солонгосын ажил олгогч монгол ажилтан авч ажиллуулах хүсэлтээ илэрхийлсэн баталгаа бичиг, хөдөлмөрийн гэрээ, ажилтны мэргэжлийн диплом, ажилласан туршлага зэргийг нотолсон баримт, бусад шаардсан визний материалыг бүрдүүлж Монгол Улсад суух БНСУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтэст хүсэлт гаргана. Тус Консулын хэлтсээс материалыг шалган БНСУ-ын Цагаачлалын албанд илгээнэ. Солонгосын Цагаачлалын алба хүлээн авсан визний материалыг хянан шалгаж хариу илгээнэ. Монгол Улсад суух БНСУ-ын Консулын хэлтсээс баталгаажсан визээ авна. Е-7-4 виз нь ур чадвартай ажиллах хүчний оноот системийн виз бөгөөд хөдөлмөрийн гэрээний Е-9 визээр Солонгос улсад 4-өөс дээш жил ажилласан, хөрөнгө орлогын байдал, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын оноо зэргээс хамаарч шалгуурт оноонд хүрвэл олгогддог виз бөгөөд гэр бүлээ дагалдан визээр урих давуу талтай. Е-9 визээр ирж ажиллаж буй гэрээт иргэд энэ виз рүү шилжиж, цаашлаад F2, F5 виз рүү шилжих боломжийг олж авна. Е-8 виз нь улирлын чанартай ажиллах хүчний виз бөгөөд газар тариалан, загас ан агнуурын салбарт богино хугацаагаар авч ажиллуулдаг ажиллах хүчний виз юм. Энэ салбар нь ажиллах хүчний хомсдол ихтэй, ажил олгогчид нь гадаад ажилтан авч ажиллуулах хүсэлт ихээр тавьдаг. Улирлын чанартай ажиллах хүчний Е-8 визээр иргэдийг ажиллуулах асуудлыг хоёр орны аймаг, хот, дүүргийн иргэдийн төлөөлөгч нар хамтран ажиллах санамж бичиг байгуулан хэрэгжүүлдэг бөгөөд манай улс 2018 оноос хойш энэ журмаар ажиллах хүч илгээж эхэлсэн болно. Далайн ажилтны Е-10 виз нь далайн боомт усан онгоцны чиглэлээр суралцаж төгссөн мэргэжлийн сертификаттай, салбартаа 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх зэрэг шаардлага тавигддаг. Монгол Улсын газар зүйн онцлог нь эх газрын хуурай сэрүүн уур амьсгалтай бүс нутагт оршдог тул монголчууд дээрх салбарт ажиллавал далайн өвчин тусах, ажиллах дадал туршлага хомс зэрэг дасан зохицоход хүнд салбар юм.

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ 2026/05/01
Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно 2026/04/29
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын… 2026/04/29
Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийг түшиглэн хүнс, хөдөө аж ахуйн бү… 2026/04/29
ЗӨВЛӨГӨӨ: Марафоны өмнөх өдөр алкохол хэрэглэхийг хориглоно 2026/04/29
Баруун аймгуудын нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга… 2026/04/29
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хааха… 2026/04/27
Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/04/25
“Туулын хурдны зам” төслийг зогсоолоо 2026/04/22
Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж олгоно 2026/04/22
Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгү… 2026/04/22
721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр ү… 2026/04/17
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан… 2026/04/17
Төрийн албан хаагчид ирэх даваа гарагаас нэг өдөр цахимаар а… 2026/04/17
Асан хот Солонгост сургууль төгсөгчдийн холбоог дэмжин хамтр… 2026/04/16
Эрүүл мэндийн салбарынхан нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ то… 2026/04/15
146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй хориглолтоос ч… 2026/04/15
Мазаалай баавгайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүжээ 2026/04/15
Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, салхита… 2026/04/15
Өнөөдрийн байдлаар таван байршилд явган хүний зам шинэчлэх а… 2026/04/14